Цахим орчинд хичээл хийхэд АНХААРАХ ЗҮЙЛС

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 20

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байгаа энэ үед хүүхдүүд хичээлээ шамдан хийж байгаа. Хичээлээ хийхэд таатай орчин, сэтгэл санаа, хувийн бэлтгэл чухал. Тиймээс цахим орчинд хичээлээ хийхэд хэрхэн анхаарах талаар зөвлөж байна

 
1. Гэр бүлийн гишүүд нь хичээл хийх орчныг бүрдүүлэх

Теле хичээл хийж байгаа үедээ гэр бүлийнхнээ аль болох саад болохгүй байхыг хүсэх. Хичээлээ хийж байгаа үед дүү нар нь хүүхэлдэйн кино, өвөө, эмээ нь мэдээ үзнэ гэж суваг булаацалдахгүй гэж найдаж байна. Хэрэв тогтсон цагтаа хичээлээ хийж амжихгүй бол сувгаа ухрааж тавиарай.

2. Хичээл хийх ширээ, сандал

Хичээл хийх ширээ нь  нарны гэрэл өөдөөс тусч эсвэл таны сүүдэр ширээн дээ тусахгүй байвал сайн. Хичээл хийх ширээ нь дэвтрээ дэлгээд тохойгоо бүтэн тавиад бичиж болох ширээ, тухтай сандал, ном, дэвтэр, үзэг, бал, харандаа гэх мэтийг тавих нэмэлт орон зайнаас бүрдэх ёстой.

3. Чимээгүй орчин ба эцэг эхийн оролцоо

Хичээлээ анхаарал сарниулах дуу чимээгүй нам гүм орчинд хийх нь үр дүнтэй.  Бас өрөөний чинь хананд өнгөт зураг, сурталчилгааны цаас наасан байдаг бол анхаарал сарниулдаг учраас хичээл хийх үр дүнг тодорхой хэмжээгээр бууруулдаг. Аав, ээжүүд хүүхдээ цахим орчинд хичээл хийхэд нь хэн ч саад болохгүй байхад анхаарч шаардлагатай бол өөрөө тусалж, дэмжих хэрэгтэй.

4. Утас, сошиал орчин, компьютер

Хичээл давтахдаа утас, компьютероо бүрэн цэнэгтэй байлгах хэрэгтэй. Мөн таны дата хангалттай хэмжээний байх ёстой. Гэнэт утсанд дуудлага ирэх нь анхаарал сарниулдаг тул дууг нь хаах хэрэгтэй.  Ойлгоогүй асуудал гарах магадлалтай тул теле хичээлээ хийж байгаа бол зогсоох, ухрааж үзэх, ухраах тохиргоогүй бол гар утсан дээрээ бичиж авах хэрэгтэй.

5. Мэссэж ирэх, цахим хаягууд нээлттэй байх нь танд саад болно

Мэссэж ирэх, цахим хаягууд нээлттэй байх нь сэтгэл санаа хоёрдох, анхаарал сарних гээд олон сул талтай. Харин хичээлийнхээ дараа ойлгоогүй зүйлээ ангийнхаа групп чат дээр заавал асуух хэрэгтэй шүү.

6. Хэвтэж хичээлээ хийх нь буруу

Хүүхдүүд заримдаа орон дээрээ хэвтэж хичээлээ хийдэг. Ингэж хичээлээ хийх нь нүдний хараанд маш муу.  Бас залхуу хүрэх нозоорох, улмаар нойрмоглох нь амархан байдаг.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top