Шүүх зөрүүд эмээд ач нарынхаа зургийг устгах үүрэг өгчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

Нидерландын шүүх ач нарынхаа зургийг ээжээс нь зөвшөөрөл авалгүйгээр өөрийн Facebook-тээ нийтэлсэн эмээд гэрэл зургуудыг устгах үүрэг өгчээ.

Охин нь ээжээсээ хүүхдүүдийнх нь гэрэл зургийг Facebook, Pinterest-ээс устгахыг хэд хэдэн удаа гуйсан ч зөрүүдэлсэн эмээ шүүхэд очиход хүрчээ. Хүүхдүүдийн гэрэл зургийг эхийнх нь зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд нийтлэх нь хүүхдүүдийн хувийн нууцад халдаж байна гэж шүүх үзжээ. Мэдээлэл хамгаалах ерөнхий журмын дагуу эмээ ач нарынхаа гэрэл зургийг нийтлэх зөвшөөрөлгүй байсан гэж шүүх үзжээ. Энэхүү журам гэр бүлийн хүрээнд хувийн мэдээлэл хадгалах асуудалд хамаардаггүй байна. Дээрх тохиолдолд эмээ ач нарынхаа гэрэл зургийг эхийнх нь зөвшөөрөлгүй олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь гэрэл зураг цааш түгэх, бусдын гарт  орох боломжтой тул тус журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй аж.

Шүүхийн шийдвэрийн дагуу, эмээ ач нарынхаа гэрэл зургийг олон нийтийн сүлжээнээс арван хоногийн дотор устгах ёстой. Эс бөгөөс тэрбээр хоног тутам 50 еврогийн торгууль төлөх бөгөөд торгуулийн дээд хэмжээ 1000 евро байна гэж шүүх тогтоожээ. Зөрүүд эмээгийн охин хүүхдүүдийнх нь гэрэл зургийг устгаагүй хоног тутам 250 еврогийн торгууль ногдуулахыг хүссэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(24.9.102.210) 2020 оны 05 сарын 27

Kkk surtei sh dee,yamar zurag tabisnaas l shaltgaalah baikh,tsebdeg khuiten setgeltei Europe chuudaa gej

0  |  0
дорж(202.131.253.54) 2020 оны 05 сарын 26

Тэнэг ардчиллын сонгодог жишээ.Энэ эмээ асрамжийн газарт л амьдардаг байгаа даа. Ач нарынхаа зургийг ч фб-дээ нтавих эрхгүй шүүхдүүлээд л . Ямар ч гэр бүлийн дотно харьцаа байхгүй. Харахад сайхан ч хүйтэн цэвдэг европын амьдралын илэрхийлэл. Азид , тэр тусмаа монголд огт тохирохгүй. Манайд нутагшихгүй.

0  |  0
Top