Чагнах төхөөрөмж худалдан авсныг ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГА үгүйсгээгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Одоогоос арваад жилийн өмнө Монгол Улсын Тагнуулын байгууллага, иргэдээ тагнаж чагнах төхөөрөмжийг асар өндөр үнээр худалдан авсан тухай мэдээлэл бий. Энэхүү төхөөрөмжийг манай улсад худалдсан гэх компани мэдээллээ бусдад алдсанаар дээрх мэдээлэл цацагдсан байдаг. Харин тухайн үед манай улсын тагнуулын байгууллага энэхүү мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд төхөөрөмж худалдан авсан зорилгоо үндэстний аюулгүй байдлын төлөө, хууль эрхзүйн орчинд хэрэглэх зайлшгүй шаардлагатай хэмээн тайлбарлаж байжээ.

Хэдийгээр өнөөдрийг хүртэл энэхүү төхөөрөмжийг ашиглан иргэдийн хувийн амьдрал, захидал харилцааны нууцад нэвтэрсэн гэх бодит тохиолдол гараагүй боловч улс төрийн өндөр албан тушаалтан болон тодорхой салбарынхны халдашгүй чөлөөтэй байх эрх чөлөөнд халдаж байж болзошгүй сэжүүрүүд олон байдаг.

Энэ талаар МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан “Дэлхийн улс орнуудын хууль дээдлэх ёсны үнэлгээнд манай улс тавдах жилдээ ангилалд орж үнэлэгдээд явж байна. Монголын үнэлгээг харвал хувийн халдашгүй байдлыг хуулийн талаас маш муу үнэлгээ авч байгаа. Энэ дотроо хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ гишүүн, Хуульзүйн сайд, шадар сайд, сэтгүүлч, өмгөөлөгчийг тагнасан, хаанаас олж авсан нь тодорхойгүй мэдээлэл байнга цацагддаг. Авлигатай тэмцэх газар болон Тагнуулийн ерөнхий газрын харьяаллын хэрэгт өмгөөллөөр оролцож байгаа өмгөөлөгч нартай судлаачийн хувиар уулзахад, тэдний олонх нь тагнаж чагнаж байгаа гэх айдастай байдаг тухай илэрхийлсэн. Өнөөдөр нөхцөл байдал ийм байна.

Иргэний болон улс төрийн эрхийн тухай пактад хүний хувийн амьдрал, орон байр, захидал харилцаанд дун мэдэн буюу хууль бусаар халдаж болохгүй гэсэн хамгаалалтууд өгсөн. Энэ эрхийг манай улс хуулиараа хамгаалах үүрэгтэй. Эдгээр эрх нь үндсэн хуулийн 16.13-т орж ирсэн. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур хэнийг ч нэгжих баривчлах эрх чөлөөг нь хязгаарлаж болохгүй гэж. Харин хүний үндсэн эрхийг үндэсний аюулгүй байдал болон зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болно. Гэхдээ зайлшгүй гэдгийг хөндлөнгийн буюу шүүхээр шийдэж байх ёстой. Энэ харилцаанд маш сайн анхаарч нарийн хуулийн зохицуулалттай байх шаардлагатай. Хүн болгоны эрх хангагдаагүй байхад, өмгөөлөгчийн эрх хангагдах боломж байхгүй” гэсэн юм. 

Дэлгэрэнгүйг "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(116.84.110.40) 2019 оны 05 сарын 20

Za ene bol bbas bain boloh. Huviin uur neg ulsiin web huudas ashiglan hen negniig chagnah asuudal mash elbeg bolj. Eniig tagnuuliin baiguullaga medsench medeegui um shig baidag umuu uneheer medehgui baina uu. Ene hereg ilereh heregldee ene chigleleer ajillaj baisan hunii huvid helehed tsag n bolohod mash olon hun yamar neg zorilgoor huvi humuus hoorondoo bie bieniihee utasiig chagnasan asuudal bosoj irj buun asuudal bolohon todorhoi um.ter ued hariutslagiig odoogiin tagnuuliin darga nar hariutsah estoi umaldaa

1  |  0
Top