Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг хэлэлцүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 06

Швейцарын Холбооны Улсын Женев хотноо энэ сарын 3-14-ний өдөр болж байгаа НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын нэгдсэн хэлэлцүүлгийн 50 дугаар хуралдаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшигээр ахлуулсан Засгийн газрын төлөөлөгчдийн баг оролцож, 11-р сарын 04 өдөр Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр тайланг хэлэлцүүллээ.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Гэр, бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын төлөөлөл багтсан.

Хуралдааны үеэр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул НҮБ-ын гишүүн орнуудаас тавьсан “Уралдаанч хүүхэд, ахмад настан ХБИ-ийн эрх хамгаалал” талаарх асуултад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top