Оросын тагнуулч халим үхсэн байдалтай олджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 02

Оросын талд мэдээлэл цуглуулдаг байсан гэх цагаан халим үхсэн байдалтай Норвегт олджээ. Таван жилийн өмнө камер болон Санкт Петербургийн компанийн лого бүхий оосортой тус халим Норвегийн эрэгт дөхөж иржээ. Норвегууд түүнд “Хвалдимир” буюу “hval” /норвегиор халим/, Владимир нэрийн нийлбэрийг өгчээ.

Тус халимыг олон жилийн турш ажиглаж байсан “Marine Mind” төрийн бус байгууллага халимыг үхсэн байдалтай олсон байна. Түүний сэг зэмд ямар нэгэн гэмтэл олдоогүй бөгөөд хүлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Шинжээчдийн ярьснаар, цагаан халим харьцангуй залуу насандаа буюу 15 насандаа үхжээ. Гэтэл халим дунджаар 60 асалдаг байна.

Халимын түүх

Хвалдимирыг анх 2019 оны дөрөвдүгээр сард Норвегийн эрэг орчим загасчид илрүүлсэн байна. Цагаан халим энэ бүс нутагт байдаггүй тул тэдний анхаарлыг татсан байна. Халим “Equipment St. Petersburg” гэсэн бичиг бүхий оосор дээр тогтоосон камертай байжээ. Ийм оосор олон мянган ширхгээр зардаг байсан тул хэн ч худалдан авах боломжтой байжээ. Норвегийн тагнуулын алба энэ хэргийн шалгаж, Оросын судалгааны хөтөлбөрийн хүрээнд халимыг ашиглаж байсан байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Оросын тэнгисийн цэрэг далайн амьтдыг цэргийн зорилгоор сургадаг болохыг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд баталж байна гэж “Barents Observer” хэвлэлд бичиж байжээ. Гэрэл зурагт Оросын Мурманск муж дахь тэнгисийн цэргийн бааз орчим далайн амьтдад зориулсан усан доорх торнууд харагддаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top