Энэтхэгийн Мумбаи хотын цагдаа Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэн, хоригдож байсан тагтааг суллажээ.
“NBC New York” хэвлэлд мэдээлснээр, тагтааны далавч болон хоёр хөлд зүүсэн бөгжинд хятад ханз дүрсэлсэн байсан тулд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр түүнийг саатуулж, найман сар хорьжээ. Тагтааг 2023 оны тавдугаар сараас хойш Мумбаийн мал, амьтны эмнэлэгт хоригдсон байна. Шалгалтаар тагтаа Тайвань болсон тэмцээний дараа санамсаргүй хил давж, Энэтхэгт нисэж ирсэн болох нь тогтоогджээ. Мумбаийн мал, амьтны эмнэлгийнхэн цагдаад хандаж, шувууг суллах хүсэлт тавьсны дагуу ийн түүнийг сулласан байна.
Сэтгэгдэл ( 0 )