Яруу найрагч Ц.Хуланг гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтарч ажилласан гэх үндэслэлээр өнгөрөгч 2023 оны нэгдүгээр сард тагнуулын байгууллагаас саатуулсан.
Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзээд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.
Харин давж заалдах шатны шүүх уг хэргийг хэлэлцээд шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, түүнтэй хамт шүүгдэж байсан Б.Отгонбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг суллаад байгаа юм.
Тэгвэл шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, Ж.Батхуяг нарын хамтран гаргасан гомдлыг Улсын Дээд шүүх энэ сарын 24-ний өдөр хаалттай хянан хэлэлцэхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 2 )
ene avgaid surgamj heregtei uruu laigaa hiisen hun daaj garah heregtei ene avgaid Mongol ard tumen buruugui Mongol tur buruugui uchir uldsen amdralaa shorond shuleg bichej nuglee namanchil daa
Хулан ялаа жаахан буулгах байхаа. Яахав дээ. Тэгвэл ч сайн л байх. Гэхдээ тэр үед үнэхээр галзуу юм шиг л амьдарсан байх шүү. Хүн хүн рүү үсчээд л, Путинд захиа бичээд л... Өмнөөс нь хэцүү санагдаж байсаан. Бас би нэг удаа таньдаг хүнтэйгээ юм ярьж байтал Хуланг тэр ламтай цуг ирээд 60 саяыг зээлээд эргэж төлөөгүй ч гэлүү нэг л таагүй зүйл ярьж байсан. Тэр үед сайн мэддэггүй байсан болохоор гайхаад л өнгөрсөн. Хөнгөмсөг хүн юм уу даа л гэж бодогдсн шүү