Автобус худалдан авах ажиллагааг НУУЦАД хамааруулах зөвлөмжийг ТАГНУУЛААС ӨГЧЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/1600 тоот захирамжаар нийтийн тээврийн парк шинэчлэл хийхтэй холбогдуулан энэ жил төсөвт 420 тэрбум төгрөгийг тусгасан. Улмаар парк шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн автобуснуудыг энэ оны нэгдүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлж эхэлсэн бол хоёрдугаар ээлжийн автобусыг хилээр оруулж ирсэн ч үйлчилгээнд хараахан гаргаагүй байгаа.

Гэтэл шинээр оруулж ирсэн гэх дээрх автобусууд нь одоогоос арван жилийн өмнө үйлдвэрлэгдсэн хуучин автобус гэх мэдээлэл гараад байна. Түүнчлэн шалгаруулалт явуулалгүйгээр гүйцэтгэгч компанийг сонгож, худалдан авах ажиллагааг улсын нууцад оруулсан гэгдэж байна.

Дээрх мэдээлэлд өнөөдөр /2029.09.29/ холбогдох албаныхан тайлбар өгөхдөө “Одоогийн байдлаар нийт 100 ширхэг дизель автобусыг гүйцэтгэгч компаниас захиалагч талд хүлээлгэн өгөх ажил явж байна.

Худалдан авах ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалд хамааралтай байна гэдэг зөвлөмжийгТЕГ-аас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсэн байдаг.

Уг ажиллагаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хууль 3.4 заалтыг үндэслэсэн. Энэ заалтад хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил үйлчилгээ болон галт зэвсгийг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэж заасан” гэсэн юм.

Мөн гүйцэтгэгч компанийг сонгосон асуудалд мөн л Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 3.4 заалтыг үндэслэж, худалдан авсан гэх бөгөөд  гүйцэтгэгч компаниар "Тэнүүн-Огоо" компани шалгарч, нийт 336, 218, 625 төгрөгөөр автобус нийлүүлсэн гэлээ.

 

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нарөнгэрэл(202.126.89.142) 2023 оны 10 сарын 03

Автобусны тендерийг Монголын Тагнуулын байгууллага нууцлаад байхдаа яадаг юмм .Ичиж үхмээр юм

1  |  0
DR. ADITYA(129.205.113.154) 2023 оны 10 сарын 02

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

1  |  0
DR. ADITYA(129.205.113.154) 2023 оны 09 сарын 30

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/со

0  |  0
АРД(202.9.40.34) 2023 оны 10 сарын 01

Автобусны жолооч нарыг замын дүрмийг ягштал биелүүлдэг болгомоор байна хөө, хоорондоо уралдаад, хүнээ бүрэн суулгаж байж хөдлөх гээд олон янзын авир гаргасан жолооч нар их байна аа, бүдүүн дарга нар өөрсдөө автобусаар явдаггүй болохоор энэ асуудалд анхаарал хандуулахгүй байна даа хөөрхий гэж, сонгуулиар нэг хатуу дүн авхуулхаар байгаа юм даа

1  |  0
Зочин(103.212.119.57) 2023 оны 10 сарын 03

Мафи болчихсон юм байна даа нууцад оруулах бус бүр нээлттэй шилэн болгох хэрэгтэй байсан юм нууц гэдэгийн цаана бүх хулгай луйвар явагдаж байгаа шүү

2  |  0
Зочин(59.153.113.44) 2023 оны 09 сарын 30

Автобусны хуучин шинийг ажлын хэсэг гаргаад л нягтлана биз.дээ. Харин сүүлийн жилүүдэд автобусны парк шинэчлэлт сайжирсан. \n Хэдэн урт цэнхэрээс хойш бараг хийгдээгүй ажил байсанв Тэндэр гэдэг бол үнэхээр ажил удаашируулсан, ил, далд хувилдаан үүсгэсэн дэмий шийдвэр. Харин чтөр мэдээд зайлшгүй шаардлагатай асуудлыг шийдвэрлэж байх эрхзүйг үүсгэж хийх ажлаа хийх нь зөв байх. Харин хуучин, шинэ, үнийн зөрүү зэргийг шалгаад шийдвэрлэж , буруу бол холбогдох хүмүүс хариуцлагыг нь хүлээлгэнэ биз ...

1  |  0
ganaa(139.5.217.81) 2023 оны 09 сарын 30

ene ganaag zailuulaachee. Dandaa iimerduu

1  |  0
Irgen(31.45.6.241) 2023 оны 09 сарын 30

Yahaaraa 2023 ond disel avtobus avdag bn aa, tsahilgaan l bmaar yum ene ih munguur.

0  |  0
Уншигч(43.242.243.197) 2023 оны 10 сарын 03

Одоо хулгайгаа нууцад хамруулж хаа хамаагүй хуулийн заалт хэрэглэдэг болжээ.ард түмнээ мөн их доромжилж байна даа.хэдийгээр ядуу амьдар ч байгаагч гэсэн юм ойлгох чадвартай байгаа шүү. Ус

1  |  0
Монгол (202.179.24.5) 2023 оны 09 сарын 29

Иргэдэд үйлчилдэг нийтийн үйлчилгээнд явдаг автобусыг төсвийн хөрөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр худалдан авах ажиллагаа ямар учираас тусгай зориулалтын тоног төхөөрөтж багаж хэрэгсэл техник ажил үйлчилгээ болчихдог байна аа, Энэ автобуснууд чинь нийтийн тээвэрт биш өөр онцгой төрийн нууц үүрэг даалгавар хэрэгжүүлэх юм уу.нууц камер тоног төрөөрөмж суурилуулсан юм уу, Тийм биш бол иргэд олон нийтээс нууцлаад төрийнх нууцад оруулаад байх ямар шаардлага байна,

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 29

TACHAANGUI SEKSYG ODOONO80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 29

XALYYTSTAL SEKSEER UILCHLEED80955877

0  |  0
SEKSY(59.153.113.166) 2023 оны 09 сарын 29

SEKSDNEE80955877

0  |  0
Хулхи(66.181.161.5) 2023 оны 09 сарын 29

Тагнуулыг ашигладаг том хулгайч юм даа. МАН ард түмнээ хулхидаж дуусаагүй юм даа 2016 оноос.

0  |  0
о(66.181.176.89) 2023 оны 09 сарын 29

энийг юугийн нууцад хамаруулдаг байна аа ямар нэгэн нотой болоол тэгнэ дээ

0  |  0
Top