Тагнуулын байгууллага мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 11

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр улирлаас 2022 оны 1 дүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компанийн нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулан нийт 14,180 ширхэг хуурамч баримт үйлдэж, 835 иргэний нэрээр Е-баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1,318,286,913 төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын ерөнхий газар илрүүлж, шалгаж шийдвэрлэлээ. 

Иргэдээс хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарт 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 12

Илэрсэн нь тэр. Илрээгүй өчнөөн байгаа.

0  |  0
7(66.181.160.119) 2024 оны 05 сарын 11

Дахиад сайн хулгай хийгээрэй гэж ял өгсөн болж

0  |  0
Зочин (66.181.174.67) 2024 оны 05 сарын 11

Ийм бага ял өгдөг юм бол боломж ашиглаад мөнгө угаагаад ашиглаад авцгаах н ь хождог юм байна. Орлогыг нь хураах нь ял биш шүү дээ

2  |  0
сонгогч (202.9.46.134) 2024 оны 05 сарын 11

Элбэгдоржийн мафийн мөнгө угаалтыг манай тагнуулын байгууллага шалган илрүүлж ял өгмөөр юм даа.............

1  |  0
zochin(59.153.115.174) 2024 оны 05 сарын 11

khungun yal ugsun baina , yasan uruwch yum be dee , manai shuukh

1  |  0
Top