Монгол Улсын 2,3 сая иргэний мэдээллийг 700 ам.доллараар худалдах зар www.raidforums.com вэбсайтад 2021.10.06-ны өдөр байршсан ба энэ үеэс Тагнуулын байгууллага анхааран судлаж байна.
Тагнуулын байгууллага нь төрийн болон албаны нууцыг хадгалах, хамгаалах, ашиглах үйл ажиллагаа улсын хэмжээнд зохицуулах, хяналт тавих, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах; төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул заналтай тэмцэх хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд дээрх асуудлыг шалгаж байна.
Тагнуулын байгууллага нь хуульд зааснаар өмчийн хэлбэрээр ялгаварлахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн аюулгүй байдлаа хангах, бизнесийн нууцаа хамгаалахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж ажилладаг болно.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан хуулийн этгээд, аж ахуйн нэгжүүд хувь хүн, байгууллагын нууцад хамаарах мэдээллийн хадгалалт, хамгаалалт болон мэдээллийн аюулгүй байдлаа хангахад анхаарч ажиллахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 5 )
ХУД-н 19-р хорооноос ахмадын баярын дараахан АХМАДУУДЫН дансны дугаар аваад байсан,гэтэл юу ч хийгдээгүй. Ямар учиртай байсныг мэдэхгүй. Хүний нууцад халдаж байгаа ноцтой хэрэг биш үү? Дараа нь яах гэж байгааг хэн мэдлээ.
Энэ бол тролиудын төрийн эрхэмүүдэд бэлдэж өгсөн мэдээ биш биз.кк Гэрэл цохиулчихсан юм болов уу? Нөгөө Доржзодов шиг шантаажчины л ажил биз. 700-хан доллороор зардаг үнэ цэнэгүй мэдээ байх оо
Цахим гэмт хэрэг үйлдсэн 800 Хятад иргэний үйлдэлд Монгол улсын төр мөхөсдсөнөө одоо л ойлгов бололтой. Тэр Хятад иргэдийг Монголд оруулж ирсэн хүмүүст Монгол улсын төр ямар хуулийн хариуцлага арга хэмжээ авсан юм бэ тэдий хар гайгаар Монгол улс иргэдийнхээ нууцлалыг алдах асуудал үүссэн нь нууц биш шүү дээ. Ер нь Гадаадын иргэний харяатыг бүртэгдэг бүртгэлийн байгууллага, ТТГ-ын хариуцлаггүй муу үйл ажиллагааны үр дүн энэ шүү.
Ямар ч хүн ,хуулийн этгээд өөрийн чиг үүрэгт хамаарахгүй мөн шаардлаггүй мэдээлэл авах эрхгүй
ковид гээд нэг зах руу, Миний дэлгүүр, орцны дэлгүүр рүү ороход хүртэл (Одоо ашгүй байхаа больсон байна лээ) хүний овог нэр, РД, утас бичиж авдаг байдлаас ямар үр дүн гарсан бол? Банкныхан хүний РД-ыг чанга чанга асуудаг. Эхлээд байгууллагууд наад захын иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж сурах хэрэгтэй. Зарим төрийн байгууллагууд, шүдний эмнэлэг хүний материал авч анкет бөглүүлчээд тэрийгээ олон хүний нүдэн дээр ил хаячихдаг. (Мэдээж жаахан цаахна тавьдаг ч, дээшээ харуулаад, эсвэл хүний гар хүрэхээр газар тавьдаг) Ядаж иймэрхүү зүйлээ анхаарч сурах хэрэгтэй л дээ.