Д.Баярмагнай, Ц.Содномдорж нар МОНГОЛЫН ТАГНУУЛЫН НЭР барьж, тайлбар өгчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 05 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэсэг иргэд Сингапурын нэр бүхий казинод архидан согтуурч, улмаар хулгайн гэмт хэрэгт холбогджээ. 

Тэдгээр иргэдийн дунд нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай байсан бөгөөд тус улсын цагдаагийн газраас түүнд хэрэг үүсгэн, Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.05.18/ товлоод байсан ч хойшлуулсан байна.

Тодруулбал, Монгол Улсын иргэн Дэлгэрийн Баярмагнайг Сингапур Улсын Казиногийн үйл ажиллагааг хянах тухай хууль (2006 онд батлгадсан) зөрчсөн эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн, шүүх хурал зарлажээ. Түүний өмгөөлөгчийн зүгээс Д.Баярмагнай нь эрх зүйн нэмэлт тусламж авах шаардлагатай гэсэн тайлбар хүргүүлж, хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан тул өнөөдөр товлогдсон хурлыг ирэх долоо хоногийн пүрэв гараг буюу тавдугаар сарын 26-ны өдөр хэлэлцэхээр болсон байна. 

Түүнчлэн Д.Баярмагнайг эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үедээ Улсын арслан Ц.Содномдоржтой хамт байсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэд хамт казиногоор үйлчлүүлэхдээ бусдын хясаа буюу жетон авч гарахыг завдан, хамгаалалтынхан шалгах хүсэлт гаргахад маргаан үүсгэсэн тул ийн баривчлагджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, нийслэлийн Ерөнхий прокурор асан Д.Баярмагнай болон Улсын арслан Ц.Содномдорж нар нь 2022 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Монгол Улсын хилээр гарчээ.

Тэд албан пасспортоор БНСУ руу зорчжээ. Журмын дагуу албаны шугамаар БНСУ-д зорчсон бол 30 хоногийн дотор эргэн ирэх ёстой. Гэвч Д.Баярмагнай, Д.Содномдорж нар эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа учраас Монголд ирэх боломжгүй болж, визний хугацааг арав гаруй хоногоор хэтрүүлээд байгаа аж.

Б.Содномдоржийн тухайд өөрийгөө "Монгол Улсын Тагнуулын ерөнхий газарт харьяалагддаг учраас албаны пасспорттой зорчсон" гэж Сингапурын цагдаагийн газарт мэдүүлжээ.

Харамсалтай нь, Монгол Улс, тэр тусмаа улсын аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэгтэй Тагнуулын байгууллагын нэрийг барьж, гадаадад архидан согтуурч, мөрийтэй тоглож, гэмт хэрэгт холбогдсон гэх дээрх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас “Хувь хүний асуудал” гэсэн үгээр халхавчилж, тайлбар өгөхөөс татгалзаж байна.

Угтаа бол улсын хууль хүчний байгууллагын нэр барьж, хууль зөрчиж яваа дээрх хоёр этгээдийн мэдээллийг нийтэд үнэн зөвөөр хүргэж, улс орныхоо нэр хүндийг олон улсад хамгаалах нь Гадаад харилцааны яам болон Тагнуулын ерөнхий газрын нэн тэргүүний үүрэг боловч бодит мэдээллийг нуун дарагдуулаад зогсохгүй, хууль дүрэм зөрчсөн этгээдүүдийн "Хугацаа нь дууссан виз"-ний асуудлаар мөн л албаны нэр барин БНСУ руу хандаж байгааг хэрхэн ойлгох вэ?

Д.Баярмагнайд холбогдох шүүх хурлын товыг ЭНД ДАРЖ үзнэ үү

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.64.16) 2022 оны 05 сарын 23

оюунболдодчангаар шидүүлсэндээ содномдорж их хорсож допингоор баалж хэсэг шантаажилсан,одоо мөнгө олж ирж байгаад үзэлцхээр шийдээдгай болж баригдчихаж.гадаад оронд хулгай тухай зүйл заалт байдаггүй суллаад явуулчихдаг гэсэн

0  |  0
ganganima(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

hushuur hulgaildag gesen biluuu. nadam deer beer hushuur zoodj deremdeel.nadah hoodni bohoo.

0  |  0
bilegee(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

guigachin boh naadam turulne gej guigal shinshige shuu. gutamshiag shuu bas sumyabazar duuragail.

0  |  0
ganholog(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

zasan shorongin yargachin uslin naadam busarlah boliodoh.

0  |  0
gangaa(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

reket shorngin boh ulsin naadam turulehgui.

0  |  0
judag(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

naadam tom amlaj abad unaj uhlee yu.

0  |  0
arrhal(192.82.67.41) 2022 оны 05 сарын 19

ulsin nadam amlaj abal bi 1 turuulne genuu busad baiag shuu. hadbaatar abarag tom .

0  |  0
Эгэл(139.5.219.194) 2022 оны 05 сарын 19

Хүний ул шагайж бөгс ухсаар байгаад өмхийрөв дөө ,сэтгүүлчид ээ

0  |  1
zochin(172.58.141.126) 2022 оны 05 сарын 18

mongoliin uls turchid, kompaniin ezed neg neg targan guzeetei buh daguulaad yavdag.Bodvol hulgai zelgii luivar ih hiisen bolood biee hamgaaluulah gej chirj yavdag baih.Deer n hamtdaa shuvtan banzaldana. avgaichuuldaa uvchin taraana sdanuud.

0  |  0
Hudal(182.16.234.31) 2022 оны 05 сарын 19

Yah hej negniigee ingej baidgiin be Mongolchuudaa. Iim hachin hujaa zan gargaj baidgaa bolioch ee. Hezee manai mongolchuud uhaarah yym boldoo

0  |  1
mnbvcб(176.66.87.78) 2022 оны 05 сарын 19

Ийм пизда нар төрийн түшээ болж байна ичиж үхмээр яачихсан улс ч юм...

4  |  0
зочин(192.82.75.121) 2022 оны 05 сарын 18

Худлаа

0  |  1
Иргэн(103.212.117.153) 2022 оны 05 сарын 18

Нөгөө Солонгос Энэтхэгт аялж явна гээгүй билүү. Монголын төр эзэнгүй болоод удаж байна дөө

1  |  0
Top