Үерийн бүсэд газар олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААС ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТИЙН ДАГУУ НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭГ АВЛАА-

Улсын ерөнхий прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг, хуулиар олгогдсон эрхийн хүрээнд хүсэлтийг шийдвэрлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс Сэлбэ, Дунд голын үерийн далангийн хамгаалалтын бүсэд 630 гаруй барилга, байгууламж баригдсан тухай мэдээлэл, 170 барилга, байгууламж болон 61 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах, барилга барих зөвшөөрөл, 3929 иргэн, хуулийн этгээдэд үерийн далангийн хамгаалалтын бүс давхцуулан газар олгосон шийдвэр, судалгаа, нотлох баримттай танилцан, холбогдох арга хэмжээг авч ажиллажээ.

Тухайлбал, үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах эрх олгосон шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар прокурорын нэхэмжлэл гарган шүүхэд, хууль тогтоомж зөрчин газар олгосон шийдвэрт зохих арга хэмжээ авхуулах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичиг тус тус хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top