БНСУ “SpaceX” тусламжтай тагнуулын хиймэл дагуул хөөргөнө

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

БНСУ энэ онд “SpaceX” компанийн тусламжтай тагнуулын хоёр хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

Хиймэл дагуулыг дөрөв, арваннэгдүгээр сард АНУ-ын Сансрын хүчний Канаверал дахь баазаас “Falcon 9” пуужингийн тусламжтай тойрог замд гаргах аж. БНСУ өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр “SpaceX” компанийн тусламжтай анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн билээ. 2025 оныг хүртэл нэмж дөрвөн ийм төрлийн хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөж байна.

БНАСАУ 2023 оны арваннэгдүгээр сарын 21-нд тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн юм. Энэ онд тус улс гурван хиймэл дагуулыг тойрог замд оруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top