Энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон” талаарх асуудлыг судлах, УИХ, Засгийн газрын өмнөх шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, санал, дүгнэлт боловсруулж танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан.
Уг ажлын хэсгийг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ахлан ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсаны маргааш буюу хоёрдугаар сарын 18-ны өдөр тус ордыг эзэмшдэг “М Си Эс” группийн Харуул хамгаалалтын албаны дарга З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас саатуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, З.Төрмандахыг өөрсдийн компанийн хамаарал бүхий автомашин, ресторан, уушийн газруудад тагнаж, чагнах төхөөрөмж хууль бусаар суулгаж, гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан гэх үндэслэлээр баривчилсан байна. Түүнчлэн энэ хэрэгт нэр бүхий шүүгч нар холбогдох нөхцөл байдал тогтоогдсон талаарх мэдээлэл бий.
З.Төрмандахын тухайд 2010 оноос тус группийн хамгаалалтын албыг хариуцаж ирсэн гэх бөгөөд цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, цагдаагийн хурандаа цолтой. Өмнө нь Мөрдөн байцаах газрын дарга, Дотоод хэргийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч зэрэг албан тушаал хашиж байсан ба С.Зоригийн хэргийн мөрдөн байцаагчаар мөн ажиллаж байжээ.
Сэтгэгдэл ( 8 )
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
SEKSEER VANXANDI BOOBN XXNO\n80955877
SEKSEER VANXANDI BOOBN XXNO\n80955877
SEKSEER VANXANDI BOOBN XXNO\n80955877
манай тагнуулыхан одоо бүр цаад эздыг нь нухсан нь дээр шүү!!!МАФИ-г цагдаа биш тагнуулыхан л дарна!!!дээрээс их л дарамт шахалт ирнэ бүү бууж өгөөрэй!!!хэвлэл мэдээллээс харахад их хуралын бараг 40н гишүүн сайд нарын бараг тал нь Оджаргалынхүмүүс юм биш үү?
MCS-iin mashinuud bolon ezemshluudiig chagna gej xen uureg ugsun be. Ezed ni uursdiigee chagnana gej baixgui. Battulga jonxuu pixluu yu. Uursduu MCS-ees 96%-iig ni avchixaad nuursnii xaltar xulgaichid bolson. Ulsiin ix xurlaar xeleltsej togtooluud gargaj baij ugsun baina lee sh dee. ZG xymyys tomilj shalgaad baix shaardlagagui sh dee. Xuviin umch ruu ingej dairaad baidag. Mongoliin ZG-iig OU-iin shuuxed ug. Mongoliin ZG ugaasaa uudluxgui.
аймаар эрх эдлэж дээ хөөрхий гүйцэтгэх албаны ажлыг хийнэ гэдэг чинь арай л юм даа мөрдөгч нар хүртэл зөвшөөрөл авдаг юм даа
Анх Загджав даргын зарж байсан спиртыг хурааж өөртөө завшаад ажилаасаа хусагдах шахаад дараа нь ДХИС-д багшаар очсон. Түүнийг цагдаад яг мөрдөгчөөр ажиллахыг хориглож байсан. Ийм л хүн дээ. MCS-ьэйгээ адил луйварчин гэх юм уудаа энэ нөхрийг.