Нийтийн өргөдлийн "D-өргөдөл" цахим системд "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох" өргөдлийг иргэн О.Батхүү санаачилж, олон нийтээс санал авч эхэлсэн бөгөөд иргэдийн санал 100,000-д хүрч, энэ асуудлыг УИХ-аар авч хэлэлцэх нөхцөл бүрдлээ.
Өргөдөл гаргагч "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү хоёр хувийн татварыг цуцлах шаардлагатай" хэмээжээ.

Сэтгэгдэл ( 0 )