Монголын Хуульчдын холбооны ээлжит дөрөвдүгээр их хурал өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр болж өнгөрлөө. Уг хуралд 525 хуульч төлөөлөгчөөр оролцсон бөгөөд хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тухайлбал, Хуульчдын холбооны Зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны тайлан, Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан зэргийг хэлэлцэж Хуульчдын холбооны шинэ ерөнхийлөгчөө сонгосон юм. Холбооны ерөнхийлөгчид хуульч Н.Ариунболд, Н.Баасанжав, Ж.Батзоригт болон Б.Өнөмөнх нар нэрээ дэвшүүлээд байсан бөгөөд нэр дэвшигчдээс олонхын санал авч Монголын Хуульчдын холбооны шинэ удирдлагаар Б.Өнөмөнх сонгогдсон байна. Хуульчийн мэргэжлийн нэр хүнд, үйл ажиллагаа, хариуцлагын нэгдсэн стандарт тогтоох, хуульчдын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий тус холбооны Ерөнхийлөгчөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуульч Ж.Хунан ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )