Энэ оны нэгдүгээр сарын 21-нд буюу улс даяар тогтоосон хөл хорионы үеэр "PARKVIEW" хотхоны ... дугаар байранд хуулийн байгууллагынхан цуглаж, архидан согтуурсан бичлэг олон нийтэд цацагдсан.
Энэхүү бичлэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар, Х.Идэр болон Улсын Дээд шүүхийн тамгын газрын ХНХ-ийн дарга асан Д.Отгонбаатар, өмгөөлөгч Б.Баасанцогт, Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатар нарын хүмүүс багтсан байдаг. Бичлэгт дээрх иргэдээс гадна нэр бүхий гурван эмэгтэйн дүрс орсон байдаг бөгөөд Эрүүгийн цагдаагийн албанаас тэдгээр эмэгтэйчүүдийг саатуулан, тайлбар мэдүүлэг авч байсан юм.
Болсон явдлын дараа гуравдугаар сард тэдгээр эмэгтэйчүүдийн нэг Дори буюу иргэн Б.Долгорсүрэнд эрүүгийн хэрэг нээн, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад Б.Баасандорж нь иргэн Б.Долгорсүрэнгийн данс руу мөнгө шилжүүлсэн болох нь батлагдсан ба одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа.
Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, дээрх эмэгтэйн гар утаснаас нүцгэн зургууд олдсон гэх ба хэрэгт хавсарган шалгаж эхэлжээ.
Хэрэв иргэн Н.Долгорсүрэнгийн үйлдэл тогтоогдвол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 12.6.1-д зааснаар Бусдын бусдын биеийг үнэлүүлсэн, зуучилсан гэх үндэслэлээр зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуультай юм.
Харин өмгөөлөгч Б.Баасанцогтыг шүүгч нарт авлига өгсөн байж болзошгүй гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Түүнчлэн дээр нэр дурдагдсан Авлигатай тэмцэх газрын ажилтан П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлсөн бол Б.Баасанцогт, С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын зургаан шүүгчид Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэн, шалгаж байна.
Сэтгэгдэл ( 11 )
ЭНЭ БААСАНЦОГТ ГЭДЭГ НӨХӨР АМЬД ЯВААД Ч ЯАХАВ. НҮДНИЙ БУЛАЙ БУЗАР НОВШ
Ter hvni utsnd uurinh n yuni ymr zurag bh tnrt ym hamaa bnaaa?
Одоо болио зиндаа...
Утсандаа зурагтай, зураггүй байх нь хүний эрх
наад шүүгч нэртэй хуйвалдагч, хор найруулагчдаа сайн шалгаж байцаа. Ардчилсан намынхнаас хэдэн тэрбум төгрөг авилгалд авч хэдэн хүнийг хууль бусаар хэлмэгдүүлсэн, хэдэн хүний аминд хүрснийг нь олж тогтоогоод бүгдийг нь цаазал.
HUMAN TRAFFICKING
Оцогнуурыг хамуудтай нь хамт шийтгээч ээ. Мөн олон гэмгүй хүн хохироосон байх даа
Сайн шалгаж, хонгилыг устгах ёстой
Sayhan odon medial boondood baisan bodvol edgeer humuus shgnuulsan bhaa kkk
МАНГАРУУЛ ОДОО БОЛИОСОЙ БИЛЭЭ . ХЭСЭГ НӨХДҮҮД ШОУДАХ ХЭНД ХАМАА БАЙНА. ЭНЭ ДУУЛИАНЫ АРААР Сү.Батболдын мөнгө угаалт Ундармаагийн төрийн мөнгө банзаар дамжуулан авч дампууруулсан ЖДҮ болон төрийн ала наймаалцах 60тэрбум цдаа дараа сонгууль луйвардсан хууль бус сонгуулийн мөэгө тараалт. ЧАНаргүй вакцин ШАХСАН бүлэг этгээд 360 хүний амь нас нэхээч. МАНГАРууд *** хүүхний нүцгэн зураг биш өөрсдийгөө шүүгээч.
Estoi sejgiin garuud .Ter shuugch nertei bogsnii dontongguudiug toroos zailuulaarai