ШҮҮХ: Б.Ариунзаяагийн танхайн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

Өмгөөлөгч Г.Батбаярын охин Б.Ариунзаяа бусдын биед халдсан гэх хэрэгт холбогдсоныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэж, хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст буцаалаа. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн /танхайрах/ 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 мөн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар холбогдогч Б.Ариунзаяад зөрчлийн хэрэг үүсгэж ирүүлснийг  зөрчлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, 185 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан үндэслэлээр буюу хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногийн хугацаагаар завсарлуулж, зөрчлийн хэргийг буцааж шийдвэрлэсэн байна. 

Тэрбээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдсан тул ийнхүү шалгагдаж байгаа юм. 

Сануулахад, Б.Ариунзаяа нь дээрх хэрэгт холбогдохоосоо нэг сарын өмнө бусдын толгой дээр халуун кофе асгаж, танхайрсан хэрэгт холбогдож, шүүхээс түүнд хилийн хориг тавьсан ч энэ хэрэг мөн эцэслэн шийдэгдээгүй байна. 

 


 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hjyh(66.181.190.69) 2022 оны 11 сарын 05

батбаяраа, хүний зовлон өөрийнх болох өдөр ирдэг гэдэг чинь энэ л дээ. Хүний мууг үзэж болдоггүй юм!

0  |  1
Иргэн(202.55.188.42) 2022 оны 11 сарын 04

Манай шүүхийн ээлжит завхруулалт.

0  |  0
39(103.80.211.195) 2022 оны 11 сарын 05

Энэ бузар чинь бас аавын орчих гээд л хичээгээд яваа юм бна

0  |  2
иргэн(202.126.89.160) 2022 оны 11 сарын 05

Муу л байна даа

0  |  1
9(202.21.109.112) 2022 оны 11 сарын 04

ene chini harin 1 retsediv garchvuu

0  |  0
Irgen(103.229.122.87) 2022 оны 11 сарын 04

Humuujil.bhgui ailiin ohidiig olon niitiin gazar dairch doromjildog huniig tsagaatgaj bgaa um uu.

0  |  0
Hd(202.55.188.97) 2022 оны 11 сарын 04

Хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж байгаа юм. Тэрийгээ ч аав нь мэдэх байлгүй дээ

0  |  0
zochin(66.181.186.96) 2022 оны 11 сарын 04

yaadag adsaga albin chutgur be. ene yumtai yamar ailiin huu suuj uilee uzeh yum boldoo. ene yumtai bidnii huuhduud neg tenger dor amidrah ni. yaj humuujuulheeree iim boldog bnaa. odoo ued ohiduudaas l aij amidrah ni

1  |  0
Иргэн(172.56.7.148) 2022 оны 11 сарын 06

Энэг Охиныг тайван байлгаач ээ.. авилгач хулгай нар аа яаж ч чадахгүй байж… монголын шүүх ч гэж жорлон болсон газар

2  |  3
эб(202.21.113.82) 2022 оны 11 сарын 06

эцгийг нь хар , эх нь аягүй бол адилхан юм байгаа ,ийм гэр бүлээс энэ зэргийн шорон хүмүүжигч гарах байх

1  |  2
Ок(192.82.75.193) 2022 оны 11 сарын 06

Шорон хүсээд бгаа бол болно шүү.\n

1  |  1
зочин (202.131.243.186) 2022 оны 11 сарын 04

гэр орны суурь хүмүүжилгүй багадаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж бсан байх

0  |  0
Ah(202.126.88.205) 2022 оны 11 сарын 06

Энэ охин засрахгүй этгээд бна хүнтэй суувал нөхөр нь их зовох юм бна даа

5  |  1
Top