Талийгаач Г.Батбаярын охиныг БАРИВЧЛАХ САНАЛААСАА прокурор өөрсдөө татгалзжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 03

Өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяаг сэжигтнээр тооцож, баривчлах саналыг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 18-ны өдөр прокуророос шүүхэд хүргүүлжээ.

Б.Ариунзаяаг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6.1 дэх хэсэг буюу бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд прокурорын байгууллагаас сэжигтнээр баривчлах саналаа шүүхэд хүргүүлсэн боловч аавынх нь ажил явдал таарсан тул уг саналаасаа прокурор өөрсдөө татгалзсан байна.

Хэргийг сануулбал, 2022 оны  дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын биед халдаж, эрүүгийн хэрэгт холбогдон өнөөдрийг хүртэл шалгагдаж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.9.40.69) 2024 оны 05 сарын 04

Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol

0  |  0
Top