Олон улсын хөл бөмбөгийн холбооноос /FIFA/ тавдугаар сарын 25-ны өдөр Монголын шигшээ багийн тоглогчдыг тоглолт наймаалцсан гэх хэрэгт холбоогүй болохыг нотолж, нэр бүхий тамирчид болон МХБХ-нд албан бичиг ирүүлжээ.
ДАШТ-ий урьдчилсан шатны Монгол 1:2 Киргизстан тоглолтыг наймаалцсан байж болзошгүй гэх цуурхал цахимаар тархаад байсан юм. Энэ цуурхал үндэслэлгүй болохыг ОУХБХ тогтоосон байна.
Монголын хөл бөмбөгийн холбооноос “Монгол Улсын төлөө зүрх сэтгэл, авьяас чадвараа зориулан зүтгэж буй үндэсний шигшээ багийн залуустаа цаашид болох ДАШТ, ААШТ, олон улсын бусад тэмцээн уралдаануудад нь амжилт хүсье.
Нэг баг, Нэг зорилго!” гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Манайх хожихын төлөө ялалтын төлөө Монгол гэдэг нэрээ дэлхийд бидэнд ялалт.