Бишрэлт “Metal”-ын Cylla-г БУСДЫН БИЕД ХАЛДСАН хэмээн торголоо

Б.Гантуяа | Zindaa.mn
2024 оны 03 сарын 04

Сагсан бөмбөгийн тоглолтын үеэр бусдын биед халдсан гадаадын иргэнийг Зөрчлийн хэргээр шалгаж, торгууль оногдууллаа.

Тодруулбал, энэ оны  хоёрдугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “UG arena” спортын төвд Үндэсний дээд лигийн тэмцээний сагсан бөмбөгийн тоглолтын үеэр Бишрэлт “Metal” Багийн тоглогч гадаад улсын иргэн Cylla нь IHC “Apes” багийн тоглогч Т.Мэндбаярын биед халдсан.

Түүний уг үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top