Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газраас Монгол Улсын хилээр хууль бусаар алт, зэс нэвтрүүлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлж, хураагдсан зүйлсийн үнийг улсын орлогод төвлөрүүлжээ.
Тухайлбал, иргэн Г нь өнгөрөгч оны аравдугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ биедээ 2,7 кг, иргэн П нь энэ оны дөрөвдүгээр сард 1,3 кг алтан гулдмайг тус тус хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс прокурорын яллах дүгнэлтийн дагуу дээрх эрүүгийн хэргүүдийг хянан хэлэлцээд, иргэн Г, П нарыг гэм буруутайд тооцон, торгох ял оногдуулж, хэрэгт хураагдсан алтыг улсын орлого болгон шийдвэрлэжээ.
Мөн 2019 оны аравдугаар сард хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 2,6 кг зэсийг автомашиндаа нуун хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан иргэн Т-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна. Шүүхээс Т-г гэм буруутайд тооцон 500 мянган төгрөгөөр торгож, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зэсийг, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг нь улсын орлого болгосон байна.
Сэтгэгдэл ( 3 )
ha ha 2.7 kg alt ,1.7 kg alt gargahaar torgood l bol 2.6 kg zes gargasan hvniig 0.5 sayar torgojee arai hatuu bish uu de. alt garval barag zvgeer l daam bish yum uu dee..
torgood l boloo yu. Torguulsan nuhur sharhaa nuhuh geed dahin argaa ulam nariisgaj hileer horigloson ed zuil gargana shdee
torgood l boloo yu. Torguulsan nuhur sharhaa nuhuh geed dahin argaa ulam nariisgaj hileer horigloson ed zuil gargana shdee