УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын өдөр өнөөдөр /2020.06.24/ тохиож байгаатай холбоотойгоор автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 9.3 дахь хэсэгт ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж заасан байдаг. Бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй журамтай.
Сэтгэгдэл ( 0 )