Цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 3-25-ны хооронд ЦАХИМААР явагдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2018 онд төрсөн 2 нас болон 3-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлж, 25-ны өдөр дуусах аж. 

Одоогоор  tsetserleg.ulaanbaatar.mn сайтад шинэчлэл хийж байгаа тулнэвтрэх боломжгүй байгаа юм байна.

Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-аас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг сануулж байна.

Учир нь, Цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт л хуваарилдаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top