Өнгөрөгч баярын өдрүүдэд Улаанбаатар хотоос 230 мянга орчим тээврийн хэрэгсэл орон нутгийн чиглэлд гарсан ба өмнөх оны мөн үeэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ амралтын өдрүүдэд нийслэл хот руу чиглэх хандлагатай байгаа тул иргэдийн аюулгүй байдлыг хангах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн онцгой комиссын даргын 2020 оны долоодугаар сарын 17-ны өдрийн 17 дугаар тушаал гарч Нийслэлийг тойрсон шалган нэвтрүүлэх товчооноос гадна зургаан цэгт Онцгой байдлын газартай хамтарсан хяналт шалгалтын пост ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )