Сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа

2020 оны 07 сарын 21

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн БШУЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд Л.Цэдэвсүрэн боловсрол, шинжлэх ухааны салбарт баримталж ажиллах урт, дунд хугацааны бодлого, зарчмаа танилцууллаа.

Тухайлбал, боловсролын чанарыг илүү сайжруулахад онцгой анхаарч, чадварлаг багш, чанартай боловсрол хөтөлбөр хэрэгжүүлэх, үнэлэмжийг ажлын чанартай уялдуулах, боловсролын зээлийн санг боловсролын хөгжлийн сан болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын давхцлыг арилгах, чиглэл, үр дүнг сайжруулж, дэмжих талаар анхаарч ажиллана гэлээ.

Дараа нь эдгээр байгууллагуудын үйл ажиллагааны товч танилцуулга, тулгамдсан асуудал, өөрчлөн сайжруулах ажлын саналуудыг сонсож, зарим зүйлд тодруулга авч, үүрэг чиглэл өгсөн юм.

Уулзалтад Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын үндэсний төв, Боловсролын зээлийн сан, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал, удирдлагууд оролцов.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
L.E(202.9.46.144) 2020 оны 07 сарын 21

Zailaaaa

1  |  0
bagsh(202.9.46.118) 2020 оны 07 сарын 21

Э. СОНИНТОГОСЫН ҮЕД СУИС ДЭЭР ХЭД ХЭДЭН ОЮУТАН АМИА АЛДСАН ХЭРЭГ ГАРСАН НЬ СУИС-Н УДИРДЛАГА ОЮУТНЫ АМЬД ЯВАХ БАТАЛГААГ ХАНГАЖ ЧАДААГҮЙТЭЙ ХОЛБООТОЙ. БАС ХЭД ХЭДЭН БАГШ НАРЫН ЦАГ ЗУУРЫН УЧИР БИТҮҮЛЭГ ҮХЛИЙН АСУУДАЛ Ч ОДОО БОЛТОЛ ЯРИГДСААР БАЙГАА. ГЭТЭЛ СОНИНТОГОС ӨНӨӨГ ХҮРТЭЛ ЯМАР Ч ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ, УЛАМ ТАРГАЛААД, УЛАМ ӨНГӨ ОРООД, УЛАМ САНДАЛДАА ШИГДСЭЭР БАЙГААГ САЙД ТА ХУУЛИЙН ХҮН БАЙНА АНХААРАЛДАА АВНА БИЗ ДЭЭ. ЭНЭ ЁС ЗҮЙТЭЙ ХЭРЭГ МӨН ҮҮ? МАН-ЫН ЯРИАД БГА ШУДАРГА ЁС, ХУУЛЬ , ЁС ЖУРАМ СУИС-Д ХЭЗЭЭ ХЭРЭГЖИХИЙГ ХҮЛЭЭСЭЭР БГА ШҮҮ...

1  |  0
Top