Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэлийг наймдугаар сарын 3-наас 28-ныг хүртэлх хугацаанд хийхээр болжээ. Харин бичиг баримтын зөрчилтэй, оршин суугаа хаягнаасаа шилжсэн хүүхдийг наймдугаар сарын 24-нөөс 28-ны өдрүүдэд ажлын цагаар бүртгүүлэх аж.
Нийслэлийн төрийн өмчийн 140 сургууль элсэлтээ цахимаар зохион байгуулахаар бэлтгэж байна. Улсын бүртгэлийн ерөнхий газраас тухайн хичээлийн жилд сургуульд элсэх хүүхдүүдийн мэдээллээр цахим сан үүсгэсэн байгаа. Тиймээс тус цахим сан руу орж бүртгүүлнэ гэсэн үг. Ингэхдээ parent.esis.edu.mn гэсэн эцэг, эхэд зориулсан системд өөрийн мэйл хаягаараа нэвтрэх юм.
Үүний дараа хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулахад тухайн хүүхдийн хувийн болон оршин суугаа хаягийнх нь дагуу хамран суралцах тойргийнх нь мэдээлэл гарч ирнэ. Ийнхүү эцэг, эхчүүд хүүхдийнхээ оршин суугаа хаяг, бусад мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгаж, баталгаажуулаад элсэх хүсэлтээ илгээх аж.
Сэтгэгдэл ( 0 )