Ахмад багш нар эх хэлний боловсролыг сайжруулахыг зөвлөлөө

2020 оны 07 сарын 21

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Боловсрол, шинжлэх ухааны яамны ахмадын хороо болон Монголын ахмад багш нарын холбооны төлөөллийг урьж уулзлаа. Ахмадууд сайдад баяр хүргэж, амжилт хүсэв.

Багш бэлтгэж буй сургуулиудын чанар болон эх хэлний боловсролыг сайжруулж, бага ангид энэ чиглэлээр сургалт явуулах, багшийн чадвар, ёс зүй, харилцааг сайжруулахад анхаарах талаар ахмадууд санал бодлоо хэлсэн юм.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн “Ахмадуудынхаа сургаалыг сонсоно гэдэг алдаж болохгүй алтан боломж. Сэтгэл зүрхээ өгч ажилласан салбарынхаа хөгжлийн төлөө хэлсэн та бүхний олон санал бидний бодлого, зорилготой нийцэж байна. Сонсож, зөвлөлдөж, хамтран ажиллана” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.190.18) 2020 оны 07 сарын 21

Монгол хэлний журамласан толь

0  |  0
Top