Манай улсын нийт хүн амын 2020 оны хүнсний хэрэгцээнд 116 мянга гаруй тонн мах шаардлагатай. Хүн амын бодит хэрэглээ, хүнсний зориулалтаар төхөөрөх малын тоонд үндэслэн тооцоход 354 мянга гаруй тонн мах дотоодын зах зээлд нийлүүлэх нөөцтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзжээ. 2019 онд 11 мянга гаруй тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд энэ оны долоодугаар сарын байдлаар 10 мянга орчим тонныг нь худалдан борлуулаад байна.
Сэтгэгдэл ( 2 )
Хүнсний аюулгүй байдлыг санаатайгаар алдагдуулж байгаа хүмүүс бол 30 жил засагласан МАНАН гийнхан буюу луйвраар гарч ирсэн УИХ Засгийн газрын гишүүд тэдний хамсаатан хүнсний наймаачид хулгайч Улааны садан төрлүүд шинэ хуучин эхнэрүүдийнх нь эгч дүүс дагавар хүүхдүүд болой.
Мах байх нь яахав. Хүнсний аюулгүй байдалдаа хяналтаа олигтойхон тавьж, сэтгэл зүтгэл гаргаж, шаардлагатай лабораторийг нь байгуулж, хүн ардаа эрүүл аюулгүй хүнсээр хангах боломжийг нь олгодог байгаасай даа. өчнөөн жил юу бодож, хийж, юуны төлөө ч ажиллаад байгаа юм. эцсийн эцэст газар нутаг, атга шороо, алаг чулуу, эх хэл, хүнс минь аюулгүй байх ёстой биз дээ.