"Жокер" кино Британийн үзэгчдийн шүүмжлэлд хамгийн их өртжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 23

Британийн кино үнэлгээний зөвлөлд Хоакин Фениксийн тоглосон “Жокер” киноны талаар 20 гомдол иржээ. Ийнхүү “Жокер” 2019 онд нээлтээ хийсэн бусад киноноос хамгийн олон шүүмжлэгдсэн кино болсон байна.

Тус зөвлөлийн тайлангаас үзвэл, ихэнх үзэгчид тус киног 15-наас дээш настнуудад үзэхийг зөвшөөрсөн нь таалагдаагүй аж. Тэд кинонд хүчирхийлэл, хэрцгийллийг харуулсан үйл явдал гардаг тул үзэгчдийн насны ангиллыг “18+” гэж заах ёстой гэсэн санал илэрхийлжээ. Зарим нь тус киног гаргахыг хүртэл хориглох санал гаргасан байна.

Хэдийгээр “Жокер” кинонд хүчирхийлэл гардаг ч тус зөвлөл 18 нас хүрээгүй хүүхэд үзэж болохгүй хэмжээний шаналал, тарчлал гардаггүй гэж үзжээ.

Өнгөрсөн онд тус зөвлөлд кинотой холбоотой нийт 149 гомдол ирсэн нь 2018 онтой харьцуулахад хоёр дахин бага аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top