45 настай жүжигчин Хоакин Феникс, 35 настай Руни Мара нар сарын өмнө хүүтэй болсноо зарлажээ. “Жокер”-ын гол дүрийг бүтээсэн Хоакин Феникс хүүдээ талийгаач ах, жүжигчин Ривер Фениксийнхээ нэрийг өгсөн байна.
Жүжигчин эр шинэ хүнтэйгээ хамт байхын тулд олон арга хэмжээг алгасаж байгаа гэнэ. Жүжигчин хос 2016 оноос үерхэж, өнгөрсөн жил сүй тавьсан билээ. Феникс өнгөрсөн өвөл “Жокер”-ын дүрээрээ Оскарын шагнал авсан юм.
Сэтгэгдэл ( 0 )