Гадаад харилцааны яамнаас цаг үеийн байдлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өгөх “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал хийж байна.
ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Отгонбаатар "Монгол Улсын Гадаад харилцааны яам үйл ажиллагаагаа Монгол Улсын аюулгүй байдал, хөгжлийн таатай орчин бүрдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Энэ чиглэлээр энэ жил тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч "ковид-19" цар тахлын улмаас олон ажил хойшилж, зарим ажил онлайн хэлбэрээр явагдах гэх мэт өөрчлөлтүүд гарсан.
Олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцаа, хамтын ажиллагаа хэвийн хэмжээнд явж байна. Энэ жил бид цар тахлын улмаас гадаадад байгаа иргэдийн асуудлыг тэргүүн зэрэгт анхаарч ажиллаа. Гадаадад байгаа монгол иргэдийн амьдрал ахуй, виз зөвшөөрөл, оршин суух асуудал, хөрөнгө санхүү энэ бүгдэд бид дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан иргэдтэйгээр харилцаатай байж, тэдэнд тусалж, дэмжих ажиллагааг эхний ээлжинд явуулж байгаа гэж болно."
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 4 )
шанхайн гэрээнд орж болохгүй гэж яриач гуйлга гуйхаас өмнө
Hugjil buurai uls ornuud gyij l amidarna shde
Hugjil buurai uls ornuud gyij l amidarna shde
ингэж дандаа бусдаас гуйж амьдрахаа хэзээ болих юм бэ, нэг сайд гарч ирээд л ”гуйлт” ярина, ийм ”гуйлгачингийн сэтгэлгээтэй” гадаад бодлогоо хэзээ болих юм бэ, гадаад яамаа