Сургуульд орох зургаан настнуудыг ирэх сарын 3-наас бүртгэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 07 сарын 27

2020-2021 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл наймдугаар сарын 3-наас эхлэн цахимаар явагдана. Эцэг, эх, асран хамгаалагчид Parent.esis.edu.mn системд өөрийн мэйл хаягаараа нэвтэрч, хамран сургах тойргийнхоо сургуульдаа хүүхдээ элсүүлэх хүсэлт илгээж бүртгүүлэх аж. Цахим бүртгэл наймдугаар сарын 3-28-ныг хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

Оршин суугаа хаягнаасаа шилжсэн, бичиг баримтын зөрчилтэй бол наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд ажлын цагаар тухайн амьдран сууж буй дүүрэгтээ, харьяаллын дагуу сургуулийн байр дээр очиж бүртгүүлэх юм байна.

Мөн 2020-2021 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэн орох 2018 онд төрсөн 2 нас болон 3-5 настай хүүхдийн элсэлтийн бүртгэл наймдугаар сарын 3-ны өдөр эхэлж, 25-ны өдөр дуусах аж. 

Одоогоор tsetserleg.ulaanbaatar.mn сайтад шинэчлэл хийж байгаа тул нэвтрэх боломжгүй байгаа юм байна.

Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний шилжилт хөдөлгөөн 2020.08.15-аас 2020.10.15 хүртэл зогсох тул шилжилт хөдөлгөөнөө дээрх хугацаанаас өмнө хийлгэхийг сануулж байна.

Учир нь, Цахим бүртгэл нь улсын бүртгэл дээрх бүртгэлтэй хаягийн дагуу цэцэрлэгт л хуваарилдаг юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.90.132) 2020 оны 07 сарын 27

ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР МОНГОЛ УЛС ХАЛДВАР ТАРХАХ МАГАДЛАЛ НЭН ӨНДӨР ГЭЖ БАЙХАД ЧИНЬ ЮУНЫ ЧИНЬ ХИЧЭЭЛ СУРГУУЛЬ ВЭ?

0  |  0
Top