Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүдэд ШААРДЛАГА хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас  хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилсан мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. 

БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Торомхон нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж,  орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг”-ийн сурвалжлах баг олон нийтэд мэдээлж байсан. 

“АГМ Майнинг” 2019 онд нэг иргэний өвөлжөөг булааж авсан бол  дахиад найман малчин өрхийн өвөлжөөний газрыг булааж  авахаар,  шүүхэд нэхэмжлэл гаргаад  160 гаруй хонож байгаа юм. 

Иймд “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” НҮТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр иргэд сонгогчдын эрх ашгийг хамгаалах, Алтан уулийн экосистемийг хамгаалан үлдэх талаар яаралтай гарц шийдэл хайсан арга хэмжээ зохион байгуулах талаар Өмнөговьчуудыг төрд төлөөлж буй УИХ-ын гишүүдэд албан шаардлага хүргүүллээ.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.17) 2020 оны 07 сарын 29

Дугуйн зам гээд хэцүүхэн зүйл байх юм аа 1 км яваад тасарчихна 1км яваад тасарчихна Нэгэнтээ тавьсан л юм чинь аймгаа бүтэн тойрохоор тасралтгүй дугуй зам тавихад бүрэн ашиглагдана шд Хийсэн нь сайшаалтай бүрэн гүйцэд хий л дээ

0  |  0
Шударга бус сайт бна(64.119.21.17) 2020 оны 07 сарын 29

Шударга бус сайт байна Сэтгэгдэл устгагдаж бна

0  |  0
Шударга бус сайт бна(64.119.21.17) 2020 оны 07 сарын 29

Шударга бус сайт байна Сэтгэгдэл устгагдаж бна

0  |  0
Зочин(64.119.21.17) 2020 оны 07 сарын 29

Ард түмэн ядуу бга учир хэдэг төгрөг амлахааар л сонгочхоод бна даа Бат-Эрдэнэ бол мөнгөн амлалт л өгсөн байж таараа Сургалтын төлбөр төлнө гэдэг ч юм уу Ажлын байр нэмэгдүүлж ард түмнийхээ цалинг хангалттай нэмээ Тэгэж байж авлига зогсоно шүү төр засгийнхан минь ээ Сонгууль далимдуулсан улс орон даяар ард түмнээр нь авилгаддаг энэ муухай байдлаас үтэр түргэн салъя Албан байгууллагын дарга нарыг зүгээр байлгаж үз Дарга нарыг нь авлигадаад дарга нараар нь ажилтны саналыг худалдаж авах арга хэмжээ зохиодгоо болио Үүнээс үтэр түргэн салахын тулд цалинг нэм ардын чихийг амрааж шударга сонголт хийл

0  |  0
Зочин(64.119.21.17) 2020 оны 07 сарын 29

Нүдний рашаан үнэтэй зүйл Байгаль дээр байгаа рашаан байгалиас үнэгүй олддог ховор эрдэнэ Эмээр эмнэж дийлээгүйг ч эмнэж анагаадаг тийм зүйл Хөөгөөд явуул зайлуулж холдуул Солонгос улс хэдийнээ уул уурхайд байраа эзэлжээ Энэ уурхай хэн гэдэг улс төрийн том нөлөөтний оролцоотой байна вэ Яаралтай лицензүүдэн цуцалаа Ухууллаа гээд Монголд онгорхой газар хогоо булшилсан газар сүйдсэн байгаль л үлдэнэ МАН бүх лицензийг цуцалж төр ард түмний мэдэлд зүй зохистой ашиглана гэсэн амлалтыг нэх

0  |  0
dorjsuren(64.119.18.42) 2020 оны 07 сарын 29

Nudnii rashaan shirgeh yu ch bish. Nudee dolir harj gishuunee songoh bol sohorhiin tsondon . 4 jild ushuu ih ym amsnaa!

0  |  0
Zochin(202.9.46.112) 2020 оны 07 сарын 28

Ard tymnees itgel avaad Songogdson bol ajlaa xii. Chadaxgyi bol daraagiin xyndee ug.

0  |  0
Иргэн (66.181.161.57) 2020 оны 07 сарын 28

Иргэдийн асуудлыг шийдэх гэж УИХ байдаг юм. Яв , үз , судал , шийд. Иргэдээ хаан гэж бодоорой.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 28

Зөв одоо сонгогдсон новшнууд эх орны эрх ашгийн төлөө ажлаа хийх ёстой.

0  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 07 сарын 28

Зөв новшнууд сонгогдоод л таг болдог юм.Одоо эх орны эрх ашгийн төлөө ажиллаачээ.\n

0  |  1
Top