Мэдээллийн мөрөөр шалгалт явуулж, ташаа болохыг тогтоожээ

А.Алиман | Zindaa.mn
2023 оны 12 сарын 15

Өнгөрөгч арвандүгээр сарын 28-ний өдөр “Choijoo Amarjargal” нэртэй фейсбүүк хаягаас "Цагаан Зээр уургалан барьсан" бичлэг цахим орчинд нийтлэгдсэний дагуу Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт зохион байгуулжээ.

Шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдсон. Үүнд:

-Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх 7 дугаар багийн иргэн Ч.Амаржаргал нь тус өдөр малд явж байхдаа ертөнцийн зүгээр зүүн урд талын уулын, өврийн жалганд хунгарласан цасанд Цагаан Зээр зоогдож гарч чадахгүй байсан тул үед эврээр нь уургалж татан гаргаж, гаргасан хойноо тавих гэтэл үргэж, тавьж чадалгүй 10 гаруй минут болсон байна. Иймд цахим сүлжээнд тавигдсан цагаан зээр барьсан, агнасан гэх мэдээллүүд ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top