БШУЯ: Их, дээд сургуулийн төлбөр НЭМЭГДЭХГҮЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 29

БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн "Эрүүл мэндийн яамны өгсөн зөвлөмжид үндэслээд бүх шатны боловсролын байгууллагуудын нэг ангид байх хүүхдийн тоог 20 байхаар тогтсон. Цэцэрлэг 20 хүүхдээрээ бүлэг дүүргэлтийг хийнэ. Харин ЕБС-ийн хувьд сум, баг, тосгонд сургалт явуулдаг сургуулиуд бүлэг дүүргэлтээ хангаад энгийн горимоор хичээллэнэ.Цэцэрлэг, ЕБС-ийн хичээлийг 2020 оны есдүгээр сарын 1-ээс албан ёсоор эхэлнэ" гэлээ.

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын танхимын хичээлийг 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага бол онцлог. Хүүхдүүд есдүгээр ангиа төгсөөд тус байгуулагын хичээлийг судлаад явдаг. Иймээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хичээл есдүгээр сарын нэгнээс эхлэн цахим, танхимын хичээл нь хосолсон хэлбэрээр явагдана.
  • Их, дээд сургууль, коллежийн танхимын хичээлийг аравдугаар сарын 5-ны өдрөөс эхлүүлэхээр боллоо.

БШУЯ-ны Дээд боловсролын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Батнэмэх

"Энэ хичээлийн жилд 150,000 орчим оюутан их, дээд сургуульд суралцах тооцоололтой байна. Үүнээс бакалаврын хөтөлбөрт 120,000 орчим оюутан суралцана. Их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг сургуулийн удирдах зөвлөл хуралдан шийддэг. Сургалтын төлбөр энэ хичээлийн жилд нэмэгдэхгүй. Их, дээд сургуулийн лекцийн хичээлүүд есдүгээр сарын 1-нээс цахимаар явагдаж эхэлнэ. Аравдугаар сарын 5-наас лаборатори, семинарын хичээл танхимд хичээллэнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Вв(66.181.161.34) 2020 оны 08 сарын 14

Их засаг төлбөрөө 200к аар нэмсэн байналээ шүү

0  |  0
Top