Энэ сарын 26-30-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 884 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 576 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас 12 хүн гэмтэж, долоон хүний амь нас хохирчээ. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал, долоодугаар сарын 26-ны өдөр 22:00 цагийн орчимд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Бяцхан булаг” гэх газарт шороон замд Kia-Bongo маркийн автомашины жолооч Э нь явган зорчигч, 50 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг хээтэй хорооллын 4/3 дугаар байрны арын асфальтан замд Toyota-Prius маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч, зургаан настай, эмэгтэй хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 81 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Боловсролын сёстёмийн доголдол багаас нь зам дээр яаж явахыг заалдаа жолооч болсонч багадаа сурсан зүйл мартагдахгүй энэ жолооны курс гэж алуурчин бэлтгэх дамжааг хагас жил болголдоо
Mongolchuudad mashin unuulj bolohgui,mash ayultai,mongolruu mashin oruulahig horigloh heregtei,ugaasaa mongol hunii IQ ni mashin barihad hureltsehgui