ТЦА: Ослын улмаас хоёр хүний амь нас хохирчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 430 дуудлага мэдээлэл хүлээн авсан 272 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.     
Зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ. Тухайлбал, наймдугаар сарын 2-ны өдрийн 06.00 цагийн орчим Баянхонгор аймгийн Өлзийт сумын “Даргавай” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 41 настай, эрэгтэй Б-гийн амь нас хохиржээ. Мөн өдрийн 20.00 цагийн орчим Говь-Алтай аймгийн Жаргалан сумын “Улаан чулуу” гэх газарт шороон замд Мустанг-5 маркийн мотоцикл онхолдож , жолооч 46 настай, эрэгтэй М-ийн амь нас хохирсон байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68  жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 93 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Иймд жолооч нарыг алсын замд хурдаа бүү хэтрүүлэхгүй байх, зорчигч нарынхаа хамгаалах бүсийг бүслүүлж хайртай хүмүүсээ хамгаалах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ тойрч шалгаж байхыг тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.46.39) 2020 оны 08 сарын 03

НААД ХӨДӨӨНИЙ НӨХДҮҮД ЧИНЬ ДАНДАА ХАЛАМЦУУ МОТОЦИКЛОО УНААД АЙЛ ХЭСЭЭД ЯВДАГ ШҮҮ

0  |  0
Top