Цэцэрлэгийг бүртгэлийг ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР хойшлуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 03

Нийслэлийн боловсролын газраас өнөөдөр /2020.08.03/ мэдээлэл хийсэн билээ.

Энэ үеэр тус гадрын дарга Ж.Гантулга "Нийслэлд төрийн өмчийн цэцэрлэгийн элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гурван жил цахимаар амжилттай зохион байгууллаа. Харин энэ жил нийслэлийн хэмжээнд элсэлтийг цахимаар зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Учир нь хоёр настнуудыг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гарсан тул шинээр бүртгэл хийвэл эцэг, эхчүүдэд зөрүүтэй ойлголт төрүүлж магадгүй тул тодорхой хугацаагаар бүртгэлийг хойшлуулж байгаа. Наймдугаар сарын 17-нд гэхэд хяналтын тоогоо гаргасны дараагаар бүртгэл хийнэ" гэх мэдээллийг өгсөн юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top