SOS: Согтуу жолооч осол гаргаж, ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 06

Энэ сарын 04-ний өдөр согтуу жолооч осол гаргаж ой долоон сартай хүүхэд амь насаа алджээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг гуравдугаар баг “Ходоод” гэх газар шороон замд Зил-131 маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцсны улмаас онхолдож, зорчиж явсан 1.7 настай Б-ийн амь нас хохирсон байна.

Иймд, жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, согтуу хүнд жолоо шилжүүлэхгүй байх, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхийг анхааруулж байна.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.181.76) 2020 оны 12 сарын 26

mangols

0  |  0
Иргэг(202.9.46.225) 2020 оны 08 сарын 06

МАШИН БАРИЖ ЯВАА ХҮМҮҮС ХОТООС ГАРААД Л 100 ТАТААСТАЙ , ХӨДӨӨ ОЧИХОД СОГТУУ

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 12 сарын 26

mongoliin arhichid hurdan yheed duusaasai ih gai bol bainaa

2  |  0
Top