Хугацаа нь дууссан хүнс аваад “ХОРДООГҮЙ Л БОЛ БОЛЛОО”...

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 08 сарын 10

Өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр Хан-Уул дүүрэг “Наадам центр”-т байрлах “Номин” сүлжээ дэлгүүр хугацаа нь дууссан хиам борлуулж байжээ. Улмаар үйлчлүүлэгч тухайн салбарын зохион байгуулагчид гомдол гаргасан ч гомдлыг хүлээн аваагүй байна.

Хохирсон иргэн нь тухайн дэлгүүрээс 269 мянган төгрөгийн үнийн дүнтэй худалдан авалт хийсэн бөгөөд 7526 төгрөгөөр “Мах маркет” нэрийн хиам авсан байжээ. Үйлчлүүлэгч тухайн бүтээгдэхүүнийг хугацаа дууссан гэдгийг гэртээ очсоныхоо дараа мэдсэн байна. Хүүхдүүдэд өгөхөөр хиамыг зүсэх үед иссэн байсан гэх ба бүтээгдэхүүнийг идэлгүй дэлгүүрт буцааж өгчээ.

Харин “Номин” дэлгүүрийн зүгээс хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээр үргэлжлүүлэн худалдаалж байснаас гадна “Хиамыг идэж хордоогүй л бол бид нар хохирол барагдуулах үндэслэл байхгүй” гэх тайлбарыг өгсөн байна. Түүнчлэн хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг өчигдрийн ээлжний ажилтнууд татаж аваагүй байсан нь бидний хариуцах ажил биш гэжээ.

Ийнхүү улсдаа томоохонд тооцогдох хүнсний сүлжээ дэлгүүр хугацаа нь дууссан бүтээгдэхүүн борлуулж, бусдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа нь өнөөдөр манай улсын хүнсний эрүүл ахуйн байдал ямар хэмжээнд байгааг тодоор харуулж байна. Энэ асуудалд хүнс үйлдвэрлэгчээс гадна худалдан борлуулж буй байгууллага анхаарч, хугацаа дууссан бүтээгдэхүүнийг лангуун дээрээс татан авах нь тэдний хүлээсэн үүрэг боловч үйлчлүүлэгчдийг үл тоон “Хордоогүй бол боллоо” хэмээн хэлж суугаатай хэрхэвч эвлэрч болохгүй.

Өмнө нь ч олон удаа энэ мэт зөрчил гарч байсан ч  тухайн үед торгуулийн арга хэмжээ авсан төдийхнөөр өнгөрөөсөөр өнөөдөр ийм байдалд хүрээд байгааг албаныхан анхааралдаа авах нь зүйтэй.  

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.212.116.164) 2020 оны 08 сарын 11

Үйлчлүүлэгчдийн буруу ..Нээх нөат-д болоод л том дэлгүүрээр үйлчлүүлнэ..Тгд хэл ам хийнэ ..тэр нь дор жижиг дэлгүүрээр орооч..Тэнд чинь өдөртөө шинэ талх боорцогтой байдаг ..хиам өндөг бусад бараа ч 7 хоногтоо дуусдаг..учир нь багаар авдаг..

0  |  0
dampuurlaa zarla oo(103.229.123.220) 2020 оны 08 сарын 11

Oo tgd nomingoos onoodor irsen talh, hiam awna gej hezee ch bdagguishd, helsen chin chi awah gj bgamu guu bol tand hamaagui uhaanii l ym yridar. Hangai hothon,az jargal hothonii dund bdg nomind odoo hurtel naadmiin huns ni l bj bna. ZB ntr ni chadwargui bgagiin ilrel ym da

0  |  0
иргэн(64.119.25.154) 2020 оны 08 сарын 11

Тэр амтлаг тараг бол бөөн Е нэмэлтүүдтэй, хиам бол бүгд нитрат нь ихссэн байдаг

1  |  0
Zocin(203.91.115.53) 2020 оны 08 сарын 11

Дээрээс нь энэ хоолны газрууд байна, дандаа хоносон, удсан хоолоор үйлчилнэ, хяналт тавьдаг газар гэж байхгүй, иргэд мэргэжлийн хяналтад яаж хандахаа ч сайн мэддэггүй, мэргэжлийн хяналт нь ч гомдол ирчих вий гээд яаж гомдол гаргахыг хэлж өгдөггүй, хөгийн шүү

0  |  0
Zochin(124.158.125.83) 2020 оны 08 сарын 10

Buh huns borluulagchid hunsnii ayulgui baidal deer mash anhaaraltai ajillah heregtei! Zahuud (yalanguya Bayanzurh duurgiin zah) bol bohir zavaan deer ni zan harilzaanii mash dogoldiltoi bdg. Buteegdhuunii talaar asuuj lavlaval huuj tuugaad yostoi buduuleg busguichuud bdg. Odoo bair savaa zasvarlaj bga yum bilee. Hunee bas zasvarlaj uurchluurei!!!

1  |  0
Зочин(103.229.120.238) 2020 оны 08 сарын 10

МЭРГНЭЖЛИЙН ХЯНАН ШАЛГАХЫН ХЭДЭН ЯРВАЙСАН АВГАЙ НАР ИХ ДЭЛГҮҮРТ /НОМИН/ ҮЗМИЙГ ГЯЛГАР УУТАНД ХИЙЖ ЗАРЛАА ГЭЖ БӨӨН СҮРЖИГНЭЭД БОДВОЛ ХАХУУЛЬ АДАГ БАЙЛГҮЙ ГАРААД ЯВДАГ. ХЭДЭН САРААР ГЯЛГАР УУТТАЙГАА ӨТТЭЙ БАЙЖ Л БАЙНА. ХУГАЦААГ НЬ ШИНЧЛЭЭД ТАВЬЧИХДХГ.

0  |  0
ЗОЧИН (103.229.120.238) 2020 оны 08 сарын 11

”НОМИН ИХ ДЭЛГҮҮР” МХ ДЭЛГҮҮРИЙН БАЙРАНД БАЙДАГ ХУГАЦАА НЬ ӨНГӨРСӨН ШОКОЛАДЫГ ХЯМДРУУЛЖ ДАНДАА ЗАРДАГ. ЧИНГЭХДЭЭ ЯГ ТИЙМ ХУГАЦААН НЬ АРАЙ БОЛООГҮЙ ШОКОЛАДТАЙ ХОЛИОД ТАВЬЧИХДАГ. ЗААЛЫН ЭРХЛЭГЧИД НЬ ХЭЛЭХЭЭР УУРТАЙ НЬ АРГАГҮЙ ШҮҮРЧ АВААД ЯВДАГ. МАРГААШ НЬ БУЦААГААД ТАВЬЧИХСАН БАЙДАГ. МИНИЙ МЭДЭХЭЭС Л ШОКОЛАД ТИЙМ БАЙНА. БУСАД БАРРАА Ч МӨН АДИЛ БАЙЛГҮЙ.

2  |  0
Заагч(202.179.31.252) 2020 оны 08 сарын 10

Хатуу арга хэмжээ авах үнэхээр дутагдаж байна.Сэтгэлгүй мөнгөний төлөө хүн алах хар бузрууд.

1  |  0
Ойлгомжгүй (192.82.70.172) 2020 оны 08 сарын 10

Торгууь багадаж байна. Дэлгүүрийн соёл маш муу шүү

2  |  1
номин арай л бишээ(59.153.87.59) 2020 оны 08 сарын 10

НОМИН дэлгүүрийн эзэд ээ заавал хүн хордож бж танайх хариуцлага хүлээх ёстой юу тэ бараа таавар нь тамтагүй үнэтэй манайхан үйлчлүүлээд бдгийн учирыг олдоггүй юм жижиг дэлгүүрүүд харин ч эргэлт хурдттай бараа нь шинээрээ шахуу цэвэрхэн газрууд зөндөө л бдаг ш дээ хэрэглэгчидийн эрх ашигийг хамгаалах гээд сүржин нэр ажилаа хийдэггүй даржин хүмүүс татан буугдвал таарна

2  |  1
Сүртэй гарууд их юма(66.181.169.162) 2020 оны 08 сарын 10

Одоо бүр нэг юм болоо л яриа өгдөг болчихож дээ. Яс юман дээрээ барааныхааа гаралтыг тооцохгүй их хэмжээгээр өгөхөөр ингэнэ шүү дээ. Дэлгүүр ажлуулдаг хүнийхээ хувьд хэлэхэд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх хэрэгтэй байдаг. Баяр наадмаар сэргэлэнтээд их авах ч одоо шиг коронатай үед тааруулж авахгүй бол буцаалт ихэснэ. Буцаалт хийдэггүй олон товаришууд байдаг.\n

3  |  0
Nomin hulgaich(66.181.168.131) 2020 оны 08 сарын 10

Baasch baisan yaahavde hordchihguil bol

0  |  0
Ju(103.26.194.136) 2020 оны 08 сарын 10

Nomin ugaasaa l hulhi shdee.Nomin luu bitgii ork bai humuusee

0  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 08 сарын 10

Нөгөө хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газар сүржин нэртэй газар ажлаа хийгээчээ!!! Хүн хордож үхэх ёстой юм уу, ийм хариуцлагаггүй байж болохгүй ш дээ

5  |  0
m(59.153.115.197) 2020 оны 08 сарын 10

araichdee

4  |  0
Top