“Номин Холдинг” TOП-100 аж ахуйн нэгжээр 20 жил тасралтгүй шалгарлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 24

МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, амжилт бүтээл дүүрэн байгаа ТОП-100 аж ахуйн нэгжээ тодруулан алдаршуулдаг уламжлалтай.

2021 оны ТОП-100 аж ахуйн нэгжид Номин Холдинг ХХК-ийн Номин Тав Трейд, Номин Трейдинг, Номин Бизнес клуб болон Номин хайпермаркет салбар компаниуд шалгарч, 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээнд 20 дэх жилдээ тасралтгүй шалгарч, амжилтаа дахин бататгалаа.

 

 

Номин Тав Трейд ХХК нь 2022 оны ТОП-100 аж ахуйн нэгжийн 11-д, Номин Трейдинг ХХК 46-д, Номин Бизнес клуб ХХК 51-д, Номин хайпермаркет 92-р байранд тус тус эрэмбэлэгдлээ.

Нийт чансаагаараа Номин Холдинг ХХК шилдэгийн шилдэг ТОП 6-д жагсаж байгаа нь амжилттай ажиллагаа, улс эх орондоо жинтэй хувь нэмэр оруулж байгааг илтгэж байна.

 

 

“НОМИН Холдинг” ХХК 30 жилийн хугацаанд үйл ажиллагаа өргөжин тэлсээр 5 бизнесийн чиглэлд 29 салбар компанитай 5800 гаруй ажиллагсадтай, Нэгдсэн байдлаар улсын хэмжээний ажиллагчдын 6%, Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 2%, Импортын барааны 4%-ийг бүрдүүлж, жилд дунджаар 60 гаруй тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт төвлөрүүлж Монгол улсын эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулсаар байгаа үндэсний хөрөнгө оруулалттай компани юм.

 

 

Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил төвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүнээ магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажуулан үнэнч хэрэглэгчдэдээ ТАВАН БАТАЛГАА-г хэрэгжүүлэн ажилладаг.

"НОМИН Тав Трейд" ХХК нь 64 салбар дэлгүүртэй худалдааны хамгийн том үндэсний сүлжээ юм. Мөн  гадаад, дотоодын 10,000 гаруй ханган нийлүүлэгчидтэй, 650,000 орчим Номин Бонус карт хэрэглэгчидтэй, сард давхардсан тоогоор 2 сая гаруй худалдан авагчдад үйлчилж, өргөн хэрэглээний барааны нэр төрлийг нэмэгдүүлэн, ханган нийлүүлэлтийг тогтвортой, чанар  аюулгүйн баталгаатай, хямд өртөгтэйгөөр хүргэж хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулан цаашид улам сайжруулан ажиллах болно.

 

 

Монголчууд бидний амьдралд хэрэглэгддэг олон шинэлэг үйлчилгээ, хөгжил дэвшлийг "НОМИН"-чууд анхлан нэвтрүүлж, Өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрийн систем, үнэнч хэрэглэгчийн урамшуулал, хямд үнэ, сэтгэл ханамжийн баталгаа гэх мэтчилэн олон үйлчилгээнээс гадна НӨАТ-н урамшууллыг санаачлан, анхлан хэрэгжүүлснээр татварын тэгш шударга тогтолцоо бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулан, улс орныхоо хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлсээр байна.

 

 

Компанийн засаглалыг сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн томоохон цогц ажил бол Олон улсын ISO:9001, ISO:14001, ISO:45001 тогтолцоо гэсэн 3-н стандартуудыг нэгэн зэрэг нэвтрүүлсэн мөн байгууллагын процесс, үйл ажиллагаа, хяналт, тайлан шинжилгээ зэргийг удирдах дэлхийн тэргүүний систем болох SAP S4/HANA-ийн төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. ‍ ‍ ‍

Үнэнч хэрэглэгчид, ажилчид болон ханган нийлүүлэгчдэдээ жаргал түгээе алтан гадас одонт “номин холдинг” ххк 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top