Ерөнхий боловсролын сургуулийн 2020-2021 оны хичээлийн шинэ жил цар тахал гарсантай холбоотойгоор Улсын онцгой комиссын заавар журмыг баримталж, БШУЯ-ны шинэ хуваарийн дагуу хичээллэх болсонтой холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн хичээл, сургалтын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар БШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.
-“КОВИД-19”–ийн нөхцөл байдалтай уялдуулаад цэцэрлэгт хоёр настай хүүхдүүдийг авахгүй гэсэн шийдвэр гаргасан. Харин таван настай хүүхдийг эцэг, эх нь хүсвэл цэцэрлэгт хамруулах боломжтой юм. Тэгвэл ерөнхий боловсролын сургуулийн сургалт хэрхэн явагдах вэ?
-Энэ хичээлийн шинэ жил есдүгээр сарын 1-ний өдөр уламжлалт аргаар нээлт хийхгүй. Аль болох хүндрэл, чирэгдэл үүсгэхгүйгээр шинэ менежментээр зохион байгуулна. Хичээл эхлэх цагт автозамыг тэг зогсолт болтол нь түгжрэл үүсгэж байна гэж жил бүр яригддаг. Энэ бүс орчмыг яаж түгжрэлгүй байлгах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллана. 3000 сурагчтай сургууль байлаа гэхэд орц гарцыг нэмэгдүүлнэ. Жишээ нь, гурван давхрын хүүхдүүд баруун хаалгаар, хоёр давхрын хүүхдүүд зүүн хаалгаар, нэг давхрын хүүхдүүд төв хаалгаар орж гарна.
11 дүгээр анги 08:00 цагт хичээл нь эхэлсэн бол аравдугаар анги 08:10 цагт хичээллэх боломжтой. Энэ дадлыг зөв эхлүүлчихвэл хичээл хоцрогдолгүй байна. Мөн эцэг, эхчүүд эрсдэлтэй гэж үзэж байгаа бол хүүхдүүдээ танхимын сургуульд явуулахгүй, цахимаар сургалтанд явуулж болно. Зайнаас сурснаа бататгаад, дүнгээ тавиулаад, тооцуулаад явах боломжийг олгох болно.
-Боловсролын яамнаас танхимын болон цахим сургалтаар явуулах шийдвэр гарсан. Эцэг, эхчүүд гурван өдөр хичээллээд, хоёр өдөр гэрээр сургана гэдэгт дургүйцэх, гайхах өнгө аястай байгаа шүү дээ?
-Ачаалал хэт өндөртэй төвлөрсөн сургуулиудын хичээллэх өдрийн тоог хасах, хичээлийн тоог бууруулах туршилт хийхээр болсон. Жишээ нь, 11 дүгээр анги 08:00 цагт хичээл нь эхлээд 13:30 цагт тардаг бол шинэ зохицуулалтаар нэг ангийн 40 хүүхэд хоёр хуваагдаж, эхний групп 08:00-10:30 цагийн хооронд, дараагийн групп 11:00-13:30 хүртэл хичээллэнэ. Өөрөөр хэлбэл, нэг ангид 20-иос илүүгүй хүүхэд байна. Магадгүй, зургаадугаар ангийн хүүхдүүдийг теле хичээлээ үзсэн мэдлэгийн түвшингөөр 20, 20-иор нь хуваагаад, тухайн хүүхдүүдэд таарсан арга зүйг мэргэжлийн багш нар нь хийнэ.
-Анги дүүргэлт өндөртэй сургуулийн багш нарт ачаалал нэмэгдэх юм биш үү. Энэ хэмжээгээрээ цалин хөлсний асуудал яригдах уу?
-Цагийн тоог нь бууруулаад, хичээлийн тоог нь хассан учраас чанарын ялгаа байхгүй. Нэг багшид ногдох хүүхдийн тоо буурснаар багшийн ачаалал багасаж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломжтой. Багшийн долоо хоногийн сургалтын цаг нь 19 цагаасаа хэтрэхгүй байна. Тогтоосон нормоор ажлын 40 цаг нь хэвээрээ л байна.
-Тэгэхээр ачаалал багатай сум, баг, тосгоны сургуулийн хичээлийн хуваарь өөрчлөгдөхгүй хэвээрээ байна гэсэн үг үү?
-Сум, баг, тосгоны ачаалал бага учир нэгээс 1.5 метрийн зай бариад одоо байгаа бүлгээрээ энгийн горимоор хичээллэх боломжтой. Хамгийн гол нь ариутгал, халваргүйжүүлэлтээ сайн хийх хэрэгтэй. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол шалгана.
-Коронавирусний халдвар хүмүүс бие биетэйгээ ойртох тусам халдах эрсдэл өндөр. Сурагчид дуу хөгжим дээр гар гараа бариад бүжиглэх, биеийн тамирын хичээл дээр үсэрч харайж, бөмбөгөө дамжуулж тоглодог шүү дээ. Ийм хичээлүүдийг өмнөх шигээ оруулах уу?
-ДЭМБ-аас энэ төрлийн хичээлүүдийг аль болох зайнаас зохион байгуулах зөвлөмж өгсөн. Бага ангид монгол хэл, математик дээрээ суурилаад танхимын хичээл явагдана. Дунд болон ахлах ангид монгол хэл, математикийн хичээлд суурилж, байгалийн ухаан, хими, физик, биологи, түүх, нийгмийн ухаан, эрүүл мэндийн хичээлийг сонгон судлаж тодорхой цагаар орно. Жишээ нь, батлагдсан сургалтын төлөвлөгөөн дээр математикийн хичээл дөрвөн цаг байсан бол хоёр цаг болгоод, эрүүл мэнд хоёр цаг байсан бол нэг цаг болгох, биологи нэг цаг байсан бол 30 минут болгох зэргээр зохицуулалт хийнэ.
-Энэ жил 12 дугаар ангиа төгсөх хүүхдүүд цахимаар хичээллэчихсэн. Тэр хүүхдүүд илүү цагаар танхимаар давтлага авъя гэвэл боломжтой юу?
-Анги танхимын хүрэлцээтэй сургуулиуд дээр уян хатан хандаж байгаа. Ялангуяа төгсөх ангийн хүүхдүүдэд бүхий л боломжтой арга хэлбэрийг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн хичээлийн жилд сар давтлага өгч, гарын авлага, зайны сургалтыг ч хийлээ.
-Энэ хичээлийн жилд сурах бичгийн хүрэлцээ хангамж ямар байх вэ. Өмнө нь хүүхдүүд сурах бичиг олдохгүй байна гээд хуучин номын дэлгүүрээс худалдан авдаг байсан шүү дээ?
-2019-2020 оны хичээлийн жилээс эхлээд зах зээлд ямар ч сурах бичиг худалдаалахаа больсон. Өөрөөр хэлбэл, 100 хувь сургуулийнхаа номын сангаас хангадаг болсон. Бага ангийн хүүхдүүд үнэ төлбөргүй сурах бичгээ аваад номын сандаа буцааж өгдөг. Дунд, ахлах ангийн хүүхдийн 40 хувь нь сурах бичгээр хангагдана. Энэ 40 хувьд амьжиргааны түвшин доогуур, хагас, бүтэн өнчин хүүхэд хамаарна. Харин үлдсэн 60 хувь нь номын сандаа сурах бичиг ашигласныхаа хураамжийг буюу 13 ном ашиглавал 17.300 төгрөг төлнө. Энэ хураамж нь ном актлагдахад нөхөн хангамж хийхэд зарцуулагддаг. Гадуур номын дэлгүүрээс 13 ном худалдан авбал 40-50 мянган төгрөг зарцуулна шүү дээ.
-Хүүхэд нь хувийн өмчийн сургуульд суралцдаг бол сургалтын төлбөрөө яах вэ гэж эцэг, эхчүүд их асуудаг. Өнгөрсөн жил төлбөрөө 100 хувь төлчихсөн байдаг. Энэ жил дахиад 100 хувь төлөх үү?
-Эцэг, эхчүүд тухайн сургуультай байгуулж байгаа гэрээн дээрээ тохиролцох хэрэгтэй. Жишээ нь, арваннэгдүгээр сард гэнэт ханиад томуу ихсээд хөл хорио тогтоочихвол хичээл цахим хэлбэр рүү шилжих болно. Энэ тохиолдолд төлбөр дээрээ хэрхэн уян хатан хандах вэ, зайны сургалт хийх бүрэн боломжтой юу гэдгийг гэрээн дээрээ тусгах хэрэгтэй. Сургуулиуд хүүхдүүдээ тогтвортой байлгахын тулд дор бүр нь ээ менежмент хийж байгаа.
-Хүүхдийн үдийн цай, үдийн хоолыг өмнөх шигээ олгох уу?
-Хүүхдийн бие махбодын шим тэжээлд маш чухал үүрэгтэй үдийн цай, үдийн хоолыг хүүхдүүдэд өгнө. Ханиад томууны үед хүүхдийн биеийн дархлааг дэмжих зорилгоор чанарыг нь сайжруулах тал дээр ажиллаж байгаа.
-Хүүхдүүд маань хагас жил цахимаар хичээллэчихсэн болохоор танхимын хичээл ороход сэтгэл зүйн хувьд ч, мэдлэгийн хувьд ч маш их өөрчлөлт орсон байгаа. Энэ эмзэг үед түвшин тогтоох шалгалт авч дүн тавих хэр оновчтой вэ?
-2019-2020 оны хичээлийн жилийн нийт хичээл сургалтын 47 хувь нь теле хичээлээр буюу зайнаас зохион байгуулагдсан. Теле хичээлийн дараа судалгаа авахад хүүхдүүдэд өөрийгөө хоцрогдсон байх вий, шалгалт авах вий гэсэн айдас байгааг ажигласан. Энэ айдас нь хүүхдийг сургуульдаа дургүй болгох магадлал өндөр юм. Шинэ хичээлийн жилд хүүхдүүдийг анги танхимдаа дасан зохицох, багшдаа ээнэгших чиглэлийн арга зүйг хэрэглэнэ. Мөн өмнөх хичээлийн жилийн агуулгаа хэрхэн бататгах, хоцрогдолтой хүүхдүүдтэй хэрхэн ажиллах вэ гэдэг арга зүйн зөвлөмжөө боловсруулчихсан байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
co aj uirui yos zanshlaa medfeg um u\nhigsjvvd tdai svvnii deejee irgudug bplohpos ygaagdas tdatsdaggvi um da
Боловсролын салбар дампуурсан дээрээ бүр нэмээд гацаанд орчихлоо.
Яамдууд газрын дарга нарын тухай, тэдний боловсрол, тухайн салбартаа ажилласан туршлага зэргийг нээлттэй тавимаар байна. Жишээ нь энэ хүн ерөнхий боловсролын сургуульд хэдэн жил ямар ажил эрхэлсэн бэ? Бидний үр хүүхдийн боловсролыг зөв чиглүүлэх мэдлэг, чадвар, туршлага ийм өндөр албан тушаал эрхэлж буй хүнд байна уу? Бид найдаж болох уу?
Sn bnu 1duger angid shineer oroh huuhdig useg uzej eheltel ni surguulid ywuulahgui bj boloh ymuu
Та нар шиг муусайн юмнуудын хажууд хийсэн ажилтай хүн шүү нүүрээ нуусан хүн хогнууд
Кккк нэг л бүх юм нь бэлэн худлаа хоосон ам зүгээр
Тийм ээ би айж бна бүгдийг нь хийсэн ч гэсэн ойлгоогүй болохоор шалгалтандаа уначихавий гэхээс айжийна (жич би үгсийн алдаа их бичсэн болохоос биш монгол хэлний хичээл дээр дандаа 80-100 авдаг) би дунд ангийн сурагч өлсөж үхлээ гуанз нээнэ биз дээ? Бид ямар хоригдлууд уу чөлөөтэй явж болохгүй ч гэх шиг!✊✊✊✊✊✊
Монгол хүүхдүүд болох болохгүй юмны тухай ойлголт маш хомс учраас танхимд зай барихгүй. Ахлах ангийнхан багш нартаа зай барьж байгаа дүр үзүүлж чадна. Хуурамч нийгэмд худалч хүүхдүүд өсч төлөвшиж байгаа нь сэтгэл эмзэглүүлнэ. Хүүхдүүд орц завааруулж хөгшид нь цайны дээж өргөх нэрээр угаадсаа цонхоор цацна. Боловсролын түвшин нь тэр.
ene bolovsroliin salbar buur dampuurch guitslee hiij bgaa setgej bgaa ajluud ni dandaa huuheded surch bolovsrohod ni muugaar noloolno. Songuuli geed baahan hun amitan tsugluulaad bolood bsan biz de huuhed tsahimaar yu ch surahgui maluudaa
энэ салбар их дампуурсан газар болсон жил бүр сурах бичиг зохион гэж юу байх вэ дээ\n
harah tsarainii l tunh barigch bna.bolovsroliig iimerhuu shine jaaluud udirdahgui ee. arai um uzsen hashir burhi l deer baimaar
Shaal hudlaa amandaa orsniig yrih um gazar deer buudaa