Ливаны Засгийн газар огцорлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах шийдвэр гаргажээ. Тэрбээр сайд нарт шинэ кабинет бүрдтэл албан үүргээ биелүүлэх үүрэг өгсөн байна.

Ливаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр Мишель Аун Ерөнхий сайд Хасан Диабаас огцрохыг хүссэн захидал авчээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр Ливаны нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

Ливаны нийслэл Бейрут хотод энэ сарын 8-нд Засгийн газраа эсэргүүцэн жагссан хүмүүс болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болж, эмх замбараагүй байдал үүссэн юм. Жагсагчид төрийн түшээдийг авлигад буруутгаж, тэдний буруугаас болж энэ сарын 4-нд хотын боомтод дэлбэрэлт болсон гэжээ.

Ливанд ийнхүү ард иргэд эрх баригчдаа эсэргүүцэн жагссанаар Засгийн газраа огцруулж чадлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдаар томилогдсон Хассан Диаб Засгийн газар улс эх орноо хямралаас гаргахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан гэжээ. Тэрбээр Ливанд авлига, хээл хахууль газар авсан байсныг хүлээн зөвшөөрчээ.

“Transparency International” олон улсын байгууллагын гаргасан Авлигын төсөөллийн индексээр Ливан улс дэлхийн 180 орноос 137-д жагсаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Усан нүдэт(192.82.75.165) 2020 оны 08 сарын 11

Монголд бол МАН-г хэн ч хэзкээ ч засгийн газраас огцруулж чадахгүй

0  |  0
Top