Хувийн цэцэрлэг, сургуулиуд төлбөртөө уян хатан хандана

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 13


"Ковид-19"-ийн цар тахлаас үүдэн сургууль, цэцэрлэг, их сургууль, коллежийн үйл ажил­лагааг өнгөрөгч нэгдүгээр сараас эхлэн зогсоосон. Төлбөрийг хэрхэх асуудал эцэг, эхчүүдийн санааг зовоож байсан цаг саяхан. Тэгвэл хэдийн намар хаяанд ирж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх болж. Салбар хоорондын уялдааг хангах үүднээс таван сайдын хамтарсан тушаалын төсөл бэлэн болсон. Үүнд танхимын болон танхимын бус хэлбэрээр хичээллэхтэй холбогдуулан, мөн өндөржүүлсэн бэлэн байдлын үед хичээл эхэлж байгаа тул сургалтын төлбөр дээрээ уян хатан хандах албан ёсны зүйл, заалт орсон.

2020-2021 оны хичээлийн жилд хувийн сургууль, цэцэрлэгийн төлбөр нэмэгдэхгүй ба БСШУЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очироос сургалтын төлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад “Монголын хувийн хэвшлийн бага, дунд сургуулиудын холбоо, Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоо­той яам албан ёсоор уулзсан. Хичээл, сургууль тасалдахад цахим хэлбэр рүү хэрхэн шилжих, төлбөр мөнгө нь ямар байх талаар эцэг, эхчүүд сургуультай гэрээ хийхдээ энэ асуудлыг сайн тусгаж өгөх хэрэгтэй” гэлээ. Өмнөх жилийн төлбөрийг буцаан олгох боломжгүй ч орчин, чанараа илүү сайжруулан ажиллаж байна гэдгийг багш, ажилчид ярьж байв.

Хувийн цэцэрлэгүүдийн төлбөрийг сонирхуулахад,  нэг сарын төлбөр 200.000-1.300.000 төгрөгийн хооронд байна.

Хан-Уул дүүрэгт байрлах “Маршалын багачууд”, “Дэгдүнэ”,” Эко”, “Алтан хэлхээ”, “Зөгийхөн”, “Киндер Гарден” зэрэг цэцэрлэгүүдийн сарын төлбөр 450 мянгаас 650 мянган төгрөгийн хооронд байгаа бол Баянгол, Чингэлтэй, Багануур, Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Алтан түлхүүр”, “Бүжин”, “Дэгдээхий”, “Шинэ хотхон” зэрэг цэцэрлэгүүдийн төлбөр 200-500 мянган төгрөгийн үнэтэй ажээ. 

Сүхбаатар, Налайх, Баянзүрх, Багахангай дүүргийн цэцэрлэгүүдийн сарын төлбөр мөн л 200 мянгаас эхэлж байна. Цэцэрлэгүүд сар сардаа төлбөрөө төлөх боломжтой ба хоёр настан авахгүй, анги дүүр­гэлтийн тоо 20-оос ихгүй байна гэв. Түрүүчээсээ элсэлтээ утсаар аваад эхэлжээ. Хувийн цэцэрлэгүүд зарим ажилчид болон байрныхаа оршин суугчдын хүүх­дэд 10 хувийн хөнгөлөлт үзүүдэг ажээ.

Монгол Улсад 158 хувийн бага дунд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр сур­гуульд 40 мянган сурагч сурал­цаж байна. Энэ жил хувийн сургуулиудын төлбөр мөн л нэмэгдэхгүй, хуучин үнээрээ байна.

Зарим хувийн сургуулиудын жилийн төлбөрөөс танилцуулбал “Шинэ монгол" бүрэн дунд сургууль 4.7 сая төгрөг, “Төгс дэлгэрэх” гурван сая төгрөг, “Олонлог” най­ман сая төгрөг, “Элит” 11 сая төг­рөг, “Орчлон” 18 сая төгрөг, “Глобал” 10 сая төгрөг, “Хишиг” гур­ван сая 500 мянган төгрөг байна.

Элсэлт бүртгэлээ утас, цахимаар бүртгэж эхэлсэн ба энэ сарын 15-аас сургуулийн багш ажилчид хэвийн ажиллаж эхлэх тул сургууль дээр өөрийн биеэр ирэн бүртгэлээ хийлгэх боломжтой гэж байв.
 

Ж.ЭНХЧИМЭГ

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej (66.181.161.110) 2020 оны 08 сарын 16

SHILDEG gdg surguuli tulburuu mash iheer nemsen. surgalt muu haana handah we

0  |  0
jjjj(66.181.161.34) 2020 оны 08 сарын 16

ene humuus chin ymar sonin ym yridag ym we unegui surguulid ywuulii gej huwiin surguulid huuhdee uguhguishde tulburteig ni medeed uursdiin bolomjindoo taaruulaad surguulia songoj bgashde ungursun jiliin huwid unheer asuudaltai gantshan ulirliin hicheel orsonoo buten jiliin tulbur awna gedeg baij bolomgui zuil suuliin 1sar online hicheel ntr gej ywsanaa ene jiliin hicheeliin aguulgiig uzej duussan bagsh nariin tsalin ugsun ntr unendee bagsh nariinh ni tsalin ulsaas huwsahaar orj bgashde

2  |  0
Zochin(128.199.138.72) 2020 оны 09 сарын 20

Guiramchingiin yaduu kommunist setgelgeeneesee salaach! Huviin surguuliin chin bagsh ajilchid, tednii ger bul geed bas humuus baidag, zasag shig tsaanaas n yu ch hiigeegui baihad n tsaling n ugduggui! Durgui baival yavah albatai bish shuu dee! Bichooch! Huuhdee yavuulna bas deerees n turuu daramtluulaad tulburuu uguhgui sanaatai! Naad setgelgee chin deeremchi giin setgelgee! Mungu tulmuurgui baival saihan ulsiin haa une tulburgui surguuliudad yavuulaach! Uruvdultei guiramchingiin setgelgeeneesee salaach!

3  |  7
Болор(59.153.112.108) 2020 оны 08 сарын 16

Төлбөрөө өгч чадахгүй бол хувийн сургуульд хүүхдээ өгөхийн хэрэг байна уу.Тэр улсын сургуульдаа л өг л дөө.

2  |  7
darkhan(202.126.90.141) 2020 оны 08 сарын 15

тѳр засаг яам тамгын газраас нэг тѳгс шийдвэр гаргахгүй юм. судалгаа гаргаж ард олныхоо саналыг сонсооч!

3  |  0
Aagii(192.82.69.203) 2020 оны 09 сарын 09

Хувийн сургуульд хүүхдээ өгчихөөд төлбөрөө өгч чадахгүй байгаадаа биш. Нөхцөл байдалдаа тохирсон, төлбөрөө аваа л гээд байгаа юмаа. Тэр сар, улиралаар төлбөрөө авах, өгөх бол сонин биш. Үндсэн төлбөрөө хэдэн хувь хөнгөлөх нь сонин байгаа юм.

8  |  0
Zocin(66.181.161.103) 2020 оны 08 сарын 15

Toroos heden hubi buulgaal huulind zahiragdahgvi bol suud haah heregtri sdee

4  |  0
Уншигч(103.229.120.135) 2020 оны 08 сарын 15

Хувийн сургуульд хүүхдээ өгөхгүй л байгаа ч дээ. Төлбөр төлөх дургүй, дээр нь бас улсын сургуульдаа бүр ч дургүй хэсэг гарууд хувийн юманд үнэгүй явчих санаатай. Зүгээр л үнэгүй газраа хүүхдээ өгөөд асуудлаа өөрсдөө шийдээч

6  |  9
Зочин(122.201.22.240) 2020 оны 08 сарын 15

Хувийн сургуулиудын төлбөр арай л дэндүү бгаа юмаа. Төрөөс бас хувьсах зардал авдаг мөртлөө төлбөр нь арай дэндүү. Гадныхны төлбөрөөс өндөр бна шд зарим нь . Яам анхаарч зохицуулах хэрэгтэй.

8  |  4
өө(202.126.90.117) 2020 оны 08 сарын 16

төлбөрөө бүтэн л авна гэнээ. өгөхгүй бол хасна гэсэн. төрөөс хуулиар зохицуулж өгөх шаардлагатай бна.

13  |  3
б(202.131.238.98) 2020 оны 09 сарын 21

цахи маар орсон нэртэй төлбөрөө бүтэн нэхээд байгаа хулгайчуудыг яах вэ

9  |  2
Top