Үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас Хятадын үйлдвэрийнхээс 30-50 мянган төгрөгийн зөрүүтэй байна

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотойгоор үр хүүхдийнхээ хичээлийн бэлтгэлийг бэлдэх эцэг, эхчүүдийн хөл хөдөлгөөн нэмэгдэж байна.

Хүүхэд бүр хичээлийн шинэ жилийг догдлон хүлээж байгаа энэ үед хичээлийн хэрэгслэлийн талаарх мэдээллийг өмнөх сурвалжилгадаа хүргэсэн билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тогтоол гарсантай холбоотойгоор үндэсний үйлдвэрүүд хүрээгээ тэлсээр байгаа билээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцсыг хил давуулан оруулж ирэн, “Бөмбөгөр”, “Нарантуул”, “Хархорин” зэрэг захуудаар худалдаалсаар байгаа. Тухайлбал, III, IV хорооллын гудамжинд Хятадаас оруулж ирсэн дүрэмт хувцасны цамц нь дангаараа 15 мянган төгрөг хүрэм, юбка, цамц, зангиа хосоороо 115.000-120.000 төгрөгийн хооронд байна.

“Алтжин бөмбөгөр” худалдааны төвд бага ангийн дүрэмт хувцас хосоороо 60-65 мянган төгрөг, дунд ангийн дүрэмт хувцас хосоороо 75 мянгаас 78.500 төгрөг,  ахлах ангийн дүрэмт хувцас хосоороо 100.000-110.000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Харин үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцасны үнэ өмнөх жилийнхээс өсөөгүй байв.

Тодруулбал, бага ангийн сурагчийн эрэгтэй хүрэм 43 мянга, өмд 27 мянга, цамц 18 мянган төгрөг бол эмэгтэй форм 49 мянга, цамц 18 мянга, зангиа 3000 төгрөгийн үнэтэй байлаа. Дунд ангийн дүрэмт хувцас хүрэм 53 мянга, өмд 36 мянга, срочк 20 мянга, зангиа гурван мянган төгрөгийн үнэтэй бол эмэгтэй дүрэмт хувцасны юбка 34 мянга, цамц 20 мянга, зангиа 3000 төгрөгийн үнэ ханштай байлаа.

Ахлах ангийн эрэгтэй дүрэмт хувцас хүрэм 80 мянга, өмд 45 мянга, цамц 22 мянга, зангиа зургаан мянган төгрөг бол эмэгтэй дүрэмт хувцасны хүрэм 75 мянга, юбка 35 мянга, срочк 22 мянга, зангиа зургаан мянган төгрөг байлаа.

Эцэг, эхчүүдээс сэтгэгдэл авахад “Үндэсний үйлдвэрийн дүрэмт хувцас Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцаснаас 30-50 мянган төгрөгөөр үнэтэй байна. Гэвч материалын хувьд Хятадын үйлдвэрийн дүрэмт хувцас нь эдэлгээ сайтай” гэж байв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.124.20) 2020 оны 08 сарын 19

ямар ч дизайн байхгүй, өнгө үзэмжгүй, үнэтэй муу хувцасыг монголчууд хүүхдүүддээ өмсүүлэх юм даа

0  |  0
Иргэн(202.126.88.207) 2020 оны 08 сарын 19

Сурагчийн хувцас батгана шиг хар хөх өнгөтэй, цагдаа шиг төмөр шар товчтой. Хүүхдэд гэрэл гэгээтэй өнгө, өөр загвар зохимжтой.

0  |  0
иргэн(203.23.49.77) 2020 оны 08 сарын 18

ХЯтад ШИЖААН УЙГАР ӨВӨР МОНГОЛ гэх мат МАШ ОЛОН ҮНДЭСТЭНГ БООЛЧИЛЖ ХӨДӨЛМӨР ЭРХЛҮҮЛДЭГ УЧИР ХЯМД байдаг. ЭНЭ БҮҮР ТОДОРХОЙ БОЛЧООД байна да. МУ д тийм зүйл байхгүйд баярлаад дэмжих хэрэгтэй

0  |  0
mongol(202.21.100.210) 2020 оны 08 сарын 18

manaix boostood bdag bas induudleg avaxdaa muu

0  |  0
Зочин(122.201.22.103) 2020 оны 08 сарын 18

Монгол маск 1000төгрөг хятад маск 200төгрөг байхад үндэсний үйлдвэрлэлийг дэмжих үү дэмжмээр байсан ч чадахгүй байна даа

0  |  1
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 18

Ene 1 ajil hiihgej baigaa yum shig suragch bolgonig zaaval huvtsaslaj zardal gargaj mungu material ureh yamarch shaardlaggui,zuvhun surguulin nertei jilet hantaaz baihad l bolno,uchnuun ajil zardal,1 jil umusuud hayana,bainga udurjin ajil hiij baigaa normin huvts umusdug humuus bishdee,sandal deer suuhiin orond,biyeiin tamirt ni zoriulj norm gargah heregtei bichig useggui tsulgai ungutei

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 18

Ene 1 ajil hiihgej baigaa yum shig suragch bolgonig zaaval huvtsalag zardal gargaj mungu ureh yamarch shaardlaggui,zuvhun surguulin nertei jilet hantaaz baihad l bolno,uchnuun ajil zardal,1 jil umusuud hayana,bainga udurjin ajil hiij baigaa normin huvts umusdug humuus bishdee,sandal deer suuhiin orond

0  |  0
(66.181.168.131) 2020 оны 08 сарын 18

Ene 1 ajil hiihgej baigaa yum shig suragch bolgonig zaaval huvtsalag zardal gargaj mungu ureh yamarch shaardlaggui,zuvhun surguulin nertei jilet hantaaj baihad l bolno,uchnuun ajil zardal,1 jil umusuud hayana,bainga idurchin ajil hiij baigaa normin huvts umusdug humuus bishdee,sandal deer suuhiin orond

0  |  0
amjilt!(14.146.93.113) 2020 оны 08 сарын 18

bolj de. Yaj iigeed bolgood l bn shu de manai jijig uildverlegchid. 3-han saya huntei gazar yaj iigeed l bolgoh geed bn. Bayr hurgeye, amjilt husye.

0  |  0
Top