Эцэг, эхчүүдийг сурах бичиг ХУДАЛДАЖ АВАХГҮЙ байхыг анхааруулав

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийн ном худалдан авахдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

Ашиг олох зорилгоор хувь хүмүүсийн бичсэн зүй бус үг, хэллэг, алдаа мадагтай, эсвэл насанд хүрэгчдэд зориулсан ном, товхимлыг Боловсрол, шинжлэх ухааны яамны зөвшөөрлөөр хэвлэгддэг сурах бичиг мэтээр олон нийтийн цахим сүлжээнд байршуулж, ташаа мэдээлэл түгээж байна.

Ерөнхий боловсролын сургуульд зөвхөн яамны зөвшөөрлөөр хэвлэгдсэн сурах бичгийг хэрэглэдэг. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ ном худалдан авах буюу бусдад бэлэглэхдээ зураг, чимэглэл, үг хэллэгийн зохистой байдал, хүмүүжлийн ач холбогдол, нөлөөллийг нь анхаарч, хариуцлагатай хандаж, ирээдүй үеийнхээ оюун санааг хайрлан хамгаалахыг зөвлөж байна.

Сурах бичгийн хувьд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн зах зээл дээр худалдаалахаа больсон. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын дэмжлэг шаардлагатай тодорхой хувийг төрөөс үнэ төлбөргүй сурах бичгээр хангадаг. Үлдсэн сурагчдын хувьд сурах бичгээ сургуулийн номын сангаас төлбөртэй ашиглаж, хичээлийн жилийн төгсгөлд буцаан өгдөг. Төлбөртэй үйлчилгээний хөлс нь дараа жилийн нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэх санхүүжилтийн эх үүсвэр болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.213) 2020 оны 08 сарын 19

HUDLAAAA nomiin sangaas 100 huvi ugduggui shd 5-6 nom uguud l busdiig ni uursduu hudaldaj avdag

0  |  0
irgen(31.165.231.3) 2020 оны 08 сарын 19

anhaaruulaad baihdaa yadgiin medej baigaa um bol ter buruu surah bichgyydee huraaj ustgah estoi bizdee....!!!!!!\nIrged teriig chin bygdiig ni unshaad buruu zoviig ni shalgaad zogsoj baih bolj baina uu ?????\nIim archaagui um heleed suuj baigaa hymyys bolovsroliin yamand ajillaj baigaa heregyy ????????!!!!!!!!!!!!

Top