“Waiting for the Barbarians” буюу “Зэрлэгүүдийг хүлээхүй” кино дэлхий даяар нээлтээ хийж, Монголд ч мөн эл кино үзэгчдийн хүртээл болж эхэллээ. Киноны гол дүрд Холливудын одод болох Жонни Депп, Роберт Паттинсон, Марк Райлэнс, Грета Скакчи нар болон монгол жүжигчин Б.Ганчимэг тоглосон билээ.
“Зэрлэгүүдийг хүлээхүй” кинонд мөн Ардын жүжигчин П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Б.Гүрсэд, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нар дүр бүтээсэн юм. Кинонд нийт 14 монгол уран бүтээлч оролцон тогложээ. Залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нь “Солиот эх” киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчдэд танил болсныг сануулъя.
Ардын жүжигчин П.Цэрэндагва "Зэрлэгүүдийг хүлээхүй" киноны нээлтийн үеэр "Дэлхийн хүмүүстэй шатар нүүх гэж бас хэрдээ л юм боллоо. Энэ насан дээрээ юм үзэж нүд тайллаа. Монгол залуусаараа бахархаж, баярлаж байна" гэж сэтгэгдлээ хуваалцав.
“Зэрлэгүүдийг хүлээхүй” киног J.M.Coetzee-гийн 1980 онд бичсэн XX зууны агуу бүтээл гэгдэх зохиолоос сэдэвлэн бүтээжээ. Кино шүүмжлэгчдийн зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа “Waiting for the Barbarians” кинонд колончлогч бүлгийн хүмүүс болон зэрлэг омгийнхны тухай өгүүлнэ. Колончлогч бүлгийн хүн болон эзлүүлсэн омгийн нэгэн бүсгүй хоёрын хайр сэтгэлийг харуулдаг бөгөөд бүсгүйн дүрийг Монголын жүжигчин Б.Ганчимэг бүтээсэн юм.
Жүжигчин Б.Ганчимэг дэлхий дахинд Gana Bayarsaikhan нэрээр танигджээ. Б.Ганчимэг Холливудын 10 гаруй кинонд тоглосон ба түүний дүр бүтээсэн “Wonder Woman” (2017), “Ex Machima” (2014), “In the Name of Ben Hur” (2016), “Fast and Furious 6” (2013), “Ronan-47” (2013) кинонууд нь алдартай.
Лондонд жүжигчний мэргэжил эзэмшсэн Б.Ганчимэг Их Британид жүжигчин болон моделиор ажилладаг. Б.Ганчимэг уран бүтээл, ажлынхаа хажуугаар Монголдоо ойр ойрхон ирж, ах дүүсийнхээрээ зочилдог аж.
“Зэрлэгүүдийг хүлээхүй” киноны бас нэгэн онцлог нь энэхүү зохиолыг бичсэн J.M.Coetzee 2003 онд уг зохиолоороо Нобелийн шагнал хүртэж байсан. Түүний бүтээлүүд байгаль экологи, ан амьтан, үндэстэн ястан, уугуул соёлын өвийг хамгаалахад чиглэсэн байдаг.
Сэтгэгдэл ( 16 )
Ok
Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe.\nMongol jyjigchdeer baharhaj baina
Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe.\nMongol jyjigchdeer baharhaj baina
Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe.\nMongol jyjigchdeer baharhaj baina
Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe.\nMongol jyjigchdeer baharhaj baina
Bygded ni bayar hyrgej az jargal eryyl enh ulam ih amjilt hysen erooe.\nMongol jyjigchdeer baharhaj baina
Waiting for stupid chinks
Монгол хатдын дүрд тоглож баймаар төрөлхийн ихэмсэг эрхэмсэг төрхтэй үнэхээр сайхан бүсгүй юм аа. Баяр хүргэе!
Saihan busgui bn. Daruuhan
Mngl huuhnuud ineemseglejbsuraa. Denduu guluun caraitai bn
i like american pussy
Hollywood
Холливудад түүнийг ”Gana, this way....Gana, this way please...” хэмээн дэмжсээр... гэнэ үү? бас баримжаатай бичих хэрэгтэй штээ :p
I like chinese pussy
I like chinese pussy
ene chini hollivood