Ж.Мягмар: Цэцэрлэгүүд өмнө мөрдөж байсан ЦАГИЙН ХУВААРИАР ажиллана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 08 сарын 21

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлэлд Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран оролцож, хичээл, сургалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийдэг боллоо.

Тухайлбал, өнөөдрийн хэвлэлийн бага хуралд БШУ-ны сайдын А/17 тоот тушаал (Цэцэрлэг, сургуулийн хичээл эхлүүлэх бэлтгэл хангах, зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай), БШУ-ны сайд, ЭМ-ийн сайдын хамтарсан удирдамж (Багш нарыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах)-ийн талаар мэдээлэл өглөө. 
 


БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчин болон коронавирусийн өвчлөл нэмэгдэхгүй байхад хэрхэн анхаарч ажиллах талаар мэдээлэл хийв. 

Тэрбээр “Цар тахалтай холбоотойгоор дэлхийн ихэнх улс орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа зогсоосон. Манай улсын хувьд 7-8 сар зогссон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 26 улс орон хичээл сургалтын үйл ажиллагаагаа хэсэгчилсэн байдлаар эхлээд байна. Монгол Улс гарсан зөвлөмжийн дагуу хичээл сургалтын үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр бэлтгэл ханган ажиллаж байна. Сайдын тушаалаар баталсан түр журамд цэцэрлэгтэй холбоотой зохицуулалтууд бий. 


Тухайлбал, 
 

  • Нэг бүлэгт байх хүүхдийн тоо 20-25 байхаар зохицуулалт хийж, багасгах,
     
  • Цэцэрлэгүүд өмнө нь мөрдөж байсан цагийн хуваарийн дагуу ажлын тав хоног ажиллах,
     
  • Цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг, эхчүүд олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх,
     
  • Анги танхимд хүүхдүүд амны хаалт хэрэглэхгүй. Цэцэрлэг рүү орох, гарах үед амны хаалттай байна,
     
  • Анги руу ороход нь халуун хэмжиж, гарыг нь ариутгана,
     
  • Цэцэрлэгийн хүүхдийн ариун цэврийн болон хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний гурван сарынхаар бэлтгэх шаардлагатай гэв.

 

Мөн тэрбээр цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй гэртээ хүүхдийнхээ хөгжлийг дэмжих хүсэлтэй эцэг, эхчүүдийн хувьд теле хичээлийг үзүүлэх бэлтгэл ажил хангагдсан гэж мэдэгдлээ. 


ХОЛБООТОЙ МЭДЭЭ
 

Цэцэрлэг эхлэхээс өмнө заавал хангах ёстой бэлтгэл

ЖАГСААЛТ: Цэцэрлэгийн хүүхдэд бэлтгэх хичээлийн болон ариун цэврийн хэрэгслүүд

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top