Хувийн сургуулиудын 65 хувь нь Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт байрладаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 08 сарын 26

2019-2020 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 820 сургууль үйл ажиллагаа явуулснаас 257  нь нийслэлийн нутаг дэвсгэрт байрлаж байна. Эдгээрийн 117 нь буюу 45.5 хувь нь төрийн бус өмчийн сургууль.

Нийслэлийн ерөнхий боловсролын нийт сургуулийн 59.1 хувь, төрийн бус сургуулиудын 65  хувь нь Сүхбаатар, Баянгол, Баянзүрх дүүрэгт байршин үйл ажиллагаа явуулж байна.

2019-2020 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 640.4 мянган хүүхэд суралцсанаас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудад 292.4 мянган хүүхэд хамрагджээ.

Төрийн бус өмчийн сургуульд нийт 38 мянган хүүхэд суралцсан нь өмнөх хичээлийн жилээс 21.4 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top